Google FIBA(Олон улсын Сагсан бөмбөгийн Холбоо)-ийн эмэгтэй ангилалд түншээр ажиллана
2022, 9 сарын 1. 17:570

Google сагсан бөмбөгийн спортод оруулах хөрөнгө оруулалтынхаа хэмжээг нэмэгдүүлж, дэлхийд анх удаа Олон улсын Сагсан бөмбөгийн Холбооны зөвхөн эмэгтэй ангиллыг түншлэх глобал түнш болжээ.

Google компанийн хувьд 2021 онд WNBA буюу Эмэгтэйчүүдийн Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоотой хамтран ажиллах олон жилийн гэрээг байгуулсан бол өдгөө ийнхүү сагсан бөмбөгийн дэлхийн холбоотой хамтран ажиллах болсон байна. Тус холбоо нь эрэгтэй, эмэгтэй ангилалд нийт 9 глобал түнштэй үйл ажиллагаа явуулдаг байсан бол Google компанитай хамтарснаар эмэгтэй ангилалд 10 глобал түнштэй болж байгаа ажээ.

Үйл явдлын хүрээнд FIBA(Олон улсын Сагсан бөмбөгийн Холбоо)-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загклисын мэдэгдсэнээр, “Google компани сагсан бөмбөгийн эмэгтэй ангилалд түншлэх болсноор эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн спортыг өргөн цар хүрээнд таниулахаас гадна энэ спортод дурладаг сонирхогч хийгээд мэргэжлийн тоглогч эмэгтэйчүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмжийг өгч байгаа юм. Цаашид Google шиг томоохон компаниуд эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн спортод итгэл хүлээлгэсээр байвал бидний олон жилийн хөдөлмөр бодит үр дүнд хүрсэн хэрэг болно” гэсэн юм.

Тийнхүү талуудын хамтын ажиллагаа энэ сард Сидней хотноо зохион байгуулагдах дэлхийн аваргын тэмцээнээр эхлэх ажээ.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57