Оросын хамгийн том хувийн хэвшлийн газрын тосны компанийн дарга эмнэлгийн цонхоор унаж нас барлаа
2022, 9 сарын 2. 0:560

Оросын хамгийн том хувийн хэвшлийн компани "Лукойл"-ын ТУЗ-ийн дарга Равил Маганов Москва дахь эмнэлгийн цонхоор унаж нас барсан хэрэг гарлаа.

Улс төрчид, элитүүд хэвтэн эмчлүүлдгээрээ алдартай, Москва дахь Клиникийн төв эмнэлэгт хэвтэж байсан, 67 настай Маганов Пүрэв гарагийн өглөө тус эмнэлгийн зургаан давхрын цонхоор унасны улмаас шархаа даалгүй нас баржээ. Мөрдөн байцаагчид хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд нэгэн гэрчийн мэдүүлснээр амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байна.

Оросын эрчим хүч, санхүүгийн салбарын хэд хэдэн олигарх сүүлийн саруудад ер бусын байдлаар нас барсан. Тухайлбал, байгалийн хийн олборлолтоор Орос улсад хоёрдугаарт бичигддэг "Новатэк" компанийн захирал агсан Сергей Протосеня болон түүний эхнэр, охины цогцос дөрөвдүгээр сард Испанид олдсон. Тэрчлэн тус сард Орост хөрөнгийн хэмжээгээрээ гуравдугаарт ордог, хувийн хэвшлийн банк "Газпромбанк"-ын дэд захирал агсан Владислав Аваев мөн адил эхнэр, охины хамт Москва дахь байрандаа нас барсан байдалтай олдсон юм. Харин тавдугаар сард "Лукойл"-ын магнат Александр Субботин бөөгийн зан үйлийн эмчилгээ хийлгэснийхээ дараа зүрхний дутагдлаар нас баржээ.

ОХУ Украин руу анх халдах үед "Лукойл" компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс тус зөрчилдөөнөө даруй зогсоохыг уриалж, хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлж байсан юм. Тус компанийн ерөнхийлөгч асан, тэрбумтан Вагит Алекперов дөрөвдүгээр сард албан тушаалаасаа гэнэт огцорсон билээ.

Магановын хувьд 1993 оноос "Лукойл" компанид ажиллаж эхэлсэн бөгөөд хоёр жилийн өмнө ТУЗ-ийн даргын албанд томилогджээ. Тэрбээр 2019 онд Ерөнхийлөгч Владимир Путинээс “Насан туршийн амжилтын шагнал” гардан авч байлаа.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02