Хятад өнгөрсөн онд 5.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Бразил улсад хийжээ
2022, 9 сарын 2. 1:170

БНХАУ өнгөрсөн онд хамгийн их хөрөнгө оруулалтыг Бразил улсад хийсэн гэсэн судалгаа гарчээ.

Бразил-Хятадын бизнесийн төв орон нутгийн цагаар 31-ний өдөр нийтэлсэн тайландаа, Хятадаас өнгөрсөн онд Бразилд оруулсан хөрөнгө оруулалт 5 тэрбум 900 сая ам.доллар болсон нь 2017 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай онцлон тэмдэглэв.

Тайланд дурдсанаар, Хятад улс нь өнгөрсөн онд Бразилд мэдээлэл технологи, газрын тос, эрчим хүч, санхүү зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийсэн нь 2020 онтой харьцуулахад хоёр дахин (208%) нэмэгдсэн байна.

Түүнчлэн БНХАУ-ын зүгээс дэлхийн бусад улс оронд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээр Бразил улс 13.6 хувиар тэргүүлсэн бол Нидерланд 10 хувь, Колумб 9 хувиар тус тус удаалжээ.

Салбараар нь авч үзвэл, Хятадын Бразилд оруулсан нийт хөрөнгө оруулалтын 85 хувийг газрын тосны салбар эзэлж байгаа юм.

CEBC-ийн судлаач Тулиокариелу "Хятад улсын хийж буй хөрөнгө оруулалт нь урт хугацааны бөгөөд төлөвшсөн байдаг билээ. Бразил бол чухал хэрэглээний зах зээлээр тогтохгүй чадварлаг ажиллах хүч, харьцангуй тогтвортой эдийн засагтай эдийн засгийн хувьд тун чухал бүс юм” хэмээн дурджээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02