Twitter хэрэглэгчдийнхээ олон жилийн хүсэлтэд буулт хийн жиргээг засах боломжтой болгож байна
2022, 9 сарын 2. 10:530

Twitter-ийн хэрэглэгчид алдаатай нийтэлсэн постоо засаж болдог товчлуур нэмэхийг олон жил хүсэн хүлээж байна. Өнөөдрийг хүртэл 16 жилийн турш үүнээс татгалзаж байсан Twitter компани эцэст нь хэрэглэгчдийн хүсэлтэд буулт хийн хүсэн хүлээсэн засах функцийг нь нэмэхээр болжээ.

Одоогоор туршилтын шатанд хөгжүүлж байгаа боловч энэ сард Twitter Blue-д нэвтрүүлж амжина гэв. Гэвч жиргээг нийтэлсний дараа 30 минутын дотор цөөн хэдэн удаа засах боломжтой байх юм. Мөн Twitter засаж, өөрчилж бичсэн жиргээ нь тусгай тэмдэгтэй байх бөгөөд бичвэрийг хэзээ, хэрхэн өөрчилсөн түүх бүгдэд нээлттэй харагдана. Twitter Blue бол тус платформын нэг сарын 5 орчим ам.долларын төлбөртэй хувилбар бөгөөд одоогоор АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландад ашиглах боломжтой ажээ.

Twitter-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Жак Дорси “засах товчлуур хэзээ ч нэмэхгүй” хэмээн хэлж байсан. Гэвч Илон Маск дөрөвдүгээр сард Twitter-ийг худалдан авахаар шийдсэн үедээ жиргээчдийн дунд санал асуулга явуулахад нийт 4.4 сая хэрэглэгч хариулсны 73.6 хувь нь текст засах функц нэмүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Бусад цөөнх хэсэг нь уг платформын үзэл санаатай зөрчилдөнө гэж үзэн эсэргүүцсэн билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04