Дэлхийн хамгийн том кофе шоп сүлжээ Starbucks шинэ гүйцэтгэх захирлаа томиллоо
2022, 9 сарын 2. 12:060

Дэлхийн хамгийн том кофе шоп сүлжээ Starbucks шинэ гүйцэтгэх захирлаараа Лаксман Нарасимхан гэх эрхмийг томилжээ.

Лаксман Нарасимхан нь Энэтхэг-Америк гаралтай бизнес эрхлэгч бөгөөд Starbucks сүлжээний гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө Reckitt Benckiser гэх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үндэстэн дамнасан компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

Үйл явдлын хүрээнд Recknitt Benckiser группээс пүрэв гарагт Лаксман Нарасимханыг гүйцэтгэх захирлын суудлаасаа бууж байгаа гэж мэдэгджээ.

Тийнхүү Лаксман Нарасимхан ирэх сарын нэгний өдрөөс эхлэн Starbucks-ийн гүйцэтгэх захирал болж, дөрөвдүгээр сараас албан ёсоор ажлаа хүлээн аван захирлуудын зөвлөлд элсэх гэнэ.

Starbucks компанийн хувьд өдгөө маш эгзэгтэй цаг үе дээрээ ирсэн байгаа тул Лаксман Нарасимханыг гүйцэтгэх захирлаар томилох нь тун оновчтой алхам гэж үзэж байгаа юм. Харин тус компанийн өмнөх гүйцэтгэх захирал Ховард Шульц Лаксман Нарасимханд суудлаа хүлээлгэж өгсний дараа Starbucks-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15