Иений ам.доллартой харьцах ханш унаж, сүүлийн 24 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ
2022, 9 сарын 2. 16:140

Пүрэв гарагт гадаад валют арилжааны биржүүд дээр иений ам.доллартой харьцах ханш унаж, сүүлийн 24 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Улмаар пүрэв гарагийн байдлаар иений ам.доллартой харьцах ханш 140 иенийг давсан байна.

Иений ханш ийн унаснаар Япон улсын засгийн газрыг ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шахалт үзүүлж байгаа юм. Дэлхий дахинаа бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөж байгаагаас үүдэн олон улс орон бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээ авсан ч Япон улсын хувьд бодлогын хүүгээ өсгөхөөс зайлсхийсээр байгаа билээ.

Япон улсын Төв банкны хувьд эдийн засгаа сэргээхийн тулд бодлогын хүүгээ маш бага түвшинд барьж байгаа юм.

Харин ам.долларын хувьд Холбооны Нөөцийн сангаас бодлогын хүүгээ цаашид ч өсгөнө гэж хэлснээс үүдэн ханш нь эргэн чангарах болжээ. Улмаар дан ганц иен гэлтгүй британи фунтийн ханш ч огцом унасан байна. Тодруулбал, британи фунтийн ам.доллартой харьцах ханш 5 хувиар суларч, 2016 оны аравдугаар сард бүртгэгдэж байсан үзүүлэлтэд хүрчээ.

Баасан гаргийн үд гэхэд иений ханш үргэлжлүүлэн суларч, нэг ам.долларын иентэй харьцах ханш 140.35 иенд хүрсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02