АНУ Тайваньд 1.1 тэрбум ам.долларын зэвсэг худалдахаар зөвшилцөв
2022, 9 сарын 3. 17:550

Америк улс Тайваньд 1.1 тэрбум ам.долларын зэвсэг худалдахаар болсон тухай Пентагон мэдэгдэв. Улмаар Вашингтон, Бээжин хооронд үүсээд буй "гал" дээр “тос нэмсэн” хэрэг боллоо.

Тайваньд нийлүүлэх зэвсгийн багц дотор усан онгоц эсэргүүцэгч пуужин 60 ширхэг, агаарын пуужин 100 ширхэг багтсан. Мөн хяналт тандалтын радарын хөтөлбөрийг гэрээт ложистик компани гүйцэтгэх хөлс багтсан байгаа” хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг Баасан гарагт хэллээ. Хэдийгээр АНУ-ын Конгресс энэхүү зэвсгийн наймааг эцэслэн батлахаас татгалзсан хэвээр байгаа боловч тэргүүлэгч хоёр намын хууль тогтоогчид Тайванийг хүчтэй дэмжиж байгаа тул уг зэвсгийн наймаа батлагдах нь тодорхой байгаа юм.

Хятад улс Америкийг тус зэвсгийн худалдаагаа “нэн даруй цуцлахыг” шаардсан. БНХАУ-аас АНУ-д суух ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю “Бээжин хариу барих болно. Энэ бол Хятад, Америкийн харилцаа, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулсан үйлдэл” хэмээн санууллаа.

Харин Тайванийн зүгээс талархал илэрхийлэн сүүлийн үед Хятадын зүгээс ирж буй “өдөөн хатгалга” ноцтой аюул заналхийлж буй тухай дурдсан юм. “Тус зэвсгийн худалдаа нь Хятадын зүгээс ирж буй дарамтыг бууруулахад туслахын зэрэгцээ Тайванийн хоолой, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг хамтран хамгаалахад тус болно” гэж Тайванийн Батлан хамгаалах яам мэдээллээ.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41