Индонезид шатахууны үнэ нэг өдөрт 30 орчим хувиар өслөө
2022, 9 сарын 3. 23:260

Индонезийн засгийн газраас шатахуунд олгодог татаас хэт өндөр зардалтай болсон тул тодорхой хувийг зогсоожээ. Улмаар Бямба гарагт шатахууны ханш улс даяар 30 орчим хувиар нэмэгдлээ.

Шатахуунд татаас олгож байсан нь Индонезийн инфляцыг дэлхийн хамгийн доод түвшинд барьж байсан. Гэвч олон улсын зах зээлд газрын тос, байгалийн хийн үнэ өссөөр өдгөө 2022 оны анхны төсвөөс гурав дахин нэмэгджээ. Ийнхүү улсын төсөвт 34 тэрбум ам.долларын дарамт учруулах болсон тул шатахууны үнийг нэмэх шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрсэн аж. Улмаар бензиний үнэ литр тутамд 51 центээс 67 цент, дизель түлшний үнэ 35 центээс 46 цент болж нэмэгдсэн. Тус улсад сүүлийн найман жил шатахууны ханш ингэж эрс нэмэгдээгүй юм.

Индонезийн төрийн өмчит компани Pertamina нь АИ90 шатахууны үнээ нэмэгдүүлэх гэж буй тухай иргэд сүүлийн хэдэн долоо хоногийн турш санаа чилээж байсан. Улмаар шатахуун түгээх станцуудын гадна үнэ нэмэгдэхээс өмнө түлшээ нөөцлөхийг хүссэн иргэд олон цагаар урт оочир үүсгэсээр байсан билээ.

Засгийн газар түлшний үнийг тогтоон барихын тулд чадах бүхнээ хийсэн. Нөхцөл байдал хэдий хүнд байвч төр гаргах ёстой шийдвэрээ гаргах л хэрэгтэй” хэмээн Ерөнхийлөгч Жожо Видодо хэллээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01