Тайвань: Ойрын 10 жилийн хугацаанд гадны орнуудаас 400 мянган ажиллах хүчнийг авахаар төлөвлөжээ
2022, 9 сарын 4. 0:490

Тайвань ойрын 10 жилийн хугацаанд 400,000 ажиллах хүчнийг гадаадаас татах төлөвлөгөөгөө зарлалаа. Тайванийн Үндэсний хөгжлийн зөвлөлийн дарга Кун Мин Шин өнгөрсөн сарын 31-нд болсон форумын үеэр “Улс орны аж үйлдвэрийн салбар дахь ажиллах хүчний хомсдолыг нөхөхөд гадны орнуудаас ажиллах хүчнийг илүү ихээр авчрах шаардлага үүсэх нь тодорхой болоод байна” хэмээн онцолсныг Хонконгийн South China Morning Post сонин орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлжээ.

Түүний хэлж буйгаар улс орны эдийн засгийн өсөлтийг хангадаг долоон салбарт гадны орнуудаас ажиллах хүч авахаар төлөвлөж байгаа аж. Тодруулбал эдгээр салбаруудад ухаалаг техник технологи, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, үндэсний батлан ​​хамгаалах, орчин үеийн хөдөө аж ахуй, тойрог эдийн засаг буюу хаягдалгүй эдийн засаг зэрэг салбарууд багтаж байгаа гэв.

Тайвань ийнхүү гадны орнуудаас олон тооны ажиллах хүчин авчрахаар төлөвлөж буйн шалтгаан тус улсад төрөлт багасч, хүн амын насжилт эрчимтэй нэмэгдэж буйн улмаас хөдөлмөр эрхлэх чадвартай хүн амын тоо хурдацтай буурч байгаатай холбоотой.

Тайванийн Үндэсний хөгжлийн зөвлөлөөс гаргасан судалгаанд дурдаснаар 2040 он гэхэд 65 ба түүнээс дээш насны хүн ам нийт хүн амын 30 хувийг эзлэх бол одоогоор 23.19 сая хүн амтай тус улс 2052 он гэхэд 20 сая хүрэхгүй хүн амтай болно хэмээн таамаглал дэвшүүлжээ. "Хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр албан байгууллагуудад хүний нөөцийн асуудал улам ихсэх болно" хэмээн тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02