Байден анх удаа Номхон далайн арлуудын удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийхээр болжээ
2022, 9 сарын 4. 3:260

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 28-ны өдрөөс эхлэн хоёр өдрийн турш Номхон далайн арлуудын удирдагчидтай хийх анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг Цагаан ордны зүгээс мэдэгдэв.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдэгдэл хийхдээ, "Ерөнхийлөгч Байден 28-ны өдрөөс эхлэн хоёр өдрийн турш Вашингтонд Номхон далайн арлуудын удирдагчидтай анхны уулзалтаа хийнэ" хэмээн цохон тэмдэглэв.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Номхон далайн арлууд болон АНУ-ын хооронд гүнзгий бөгөөд тогтвортой түншлэл үүсч буйг харуулж байна” хэмээн тэрээр үргэлжлүүлсэн байна.

Уг уулзалтын үеэр цаг уурын өөрчлөлт, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, далайн аюулгүй байдал, Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүсийн хөгжлийг зохицуулах арга замыг хэлэлцэнэ гэж Цагаан ордны зүгээс мэдэгдэв.

Түүнчлэн Хятад улс ч сүүлийн үед Номхон далайн өмнөд хэсэгт нөлөөгөө тэлэх оролдлогыг эрчимтэй хийж буйг АНУ маш сайн мэдэж байгаа билээ.

Уг уулзалт ч мөн энэ хүрээнд болж буй бөгөөд сүүлийн үед Номхон далайн арлын зарим орнууд илтэд Хятадтай харилцах харилцаагаа тэлж байгааг хязгаарлах мессежийг хүргэх нь нэг гол зорилго аж.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өнгөрөгч 5-р сард Соломоны арлууд болон Самоа улсад айлчилж, дипломат харилцаагаа бэхжүүлэх оролдлого хийх зэргээр сүүлийн үед Хятад улс тус бүс нутаг дахь нөлөөгөө улам өргөжүүлэхээр идэвхийлж байгаа билээ.

Үүний хариуд энэ сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман Самоа улсаас эхлээд Номхон далайн өмнөд хэсгийн улсуудаар айлчлан АНУ-ын элчин сайдын яамыг нээх, Энхтайвны төлөө намын үйл ажиллагааг сэргээх зэргээр тус бүс нутагт ашигтай арга хэмжээг авсаар байна.

Соломоны арлууд зэрэг Номхон далайн арлын зарим улсууд илтэд Хятадыг дэмжсэн үйлдэл харуулах болсонд тун болгоомжлонгуй хандаж буй юм.

Тодруулбал Соломоны арлуудын засаг захиргаа хууль бус загас агнуурыг таслан зогсоох зорилготой Номхон далайн өмнөд хэсэгт эргүүл хийдэг АНУ-ын эргийн хамгаалалтын (USCG) эргүүлийн хөлөг онгоцыг үл тоох байдал үзүүлж буй нь дипломатуудын дургүйцлийг төрүүлээд байна.

Түүнчлэн өнгөрөгч 4-р сард Хятад улсаас Соломоны арлууд руу цэргийн хүч, байлдааны хөлөг онгоц илгээх аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурснаас гадна БНХАУ-аас 66 сая ам.долларын зээл аван харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Huawei компанийн тоног төхөөрөмжийг импортлон үүрэн холбооны сүлжээ байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52