Тайвань томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийхээр болжээ
2022, 9 сарын 4. 23:191

Тайвань Хятадын заналхийллийн эсрэг томоохон хэмжээний цэргийн сургуулилалт эхлүүлж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд өнөөдөр мэдээллээ.

Тайванийн Төв Мэдээллийн Агентлагийн (CNA) мэдээлснээр, Тайванийн арми маргаашнаас буюу 5-ны өдрөөс 4 хоногийн хугацаанд Пинтунг мужийн өмнөд хэсэгт хуягт машин, байлдааны нисдэг тэрэг зэргийг оролцуулан "Ляньонгийн сургуулилалт"-ыг хийхээр төлөвлөжээ.

Уг сургуулилалтын хугацаанд Тайванийн арми зөвхөн танк, хуягт машин, миномётыг ашиглахаас гадна “AH-64 Apache”, “AH-1 Super Cobra” зэрэг довтолгооны нисдэг тэргийг дайчлахаар төлөвлөж байгаа аж.

“Ляньонгийн сургуулилалт” нь Хятадын түрэмгийлэлд бэлтгэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хан Квангийн сургуулилалт”-ын дараа эрэмблэгдэхүйц томоохон сургуулилалт юм.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрсөн сарын 2, 3-ны өдрүүдэд Тайваньд айлчилсантай холбогдуулан Хятад улс Тайванийн хоолойн дунд шугамыг удаа дараа зөрчиж, агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд нэвтэрсээр байгаа билээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хятадын хоёр "J-10" сөнөөгч онгоц өчигдөр Тайванийн хоолойн дунд шугамыг давсныхаа дараа зүүн тийшээ буцсан байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
139.5.216.138
   /
2022, 9 сарын 5. 0:27

Америкийн хатгаасаар сулиарч байж хоёр дох Украйн болчих вий дээ.

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02