Герман 65 тэрбум еврогоор иргэд, бизнесүүдээ эрчим хүчний үнийн өсөлтөөс хамгаалахаар шийдэв
2022, 9 сарын 5. 0:510

Германд ирэх саруудад эрчим хүчний үнэ өсөх бөгөөд улмаар нийгэм, бизнесийн байгууллагуудад том эрсдэл нүүрлэх гэж байна. Уг эрсдэлийг бууруулахын тулд Герман улс 65 тэрбум еврогийн төсөв бүхий багц арга хэмжээ авахаар шийдсэн хэмээн канцлер Олаф Шольц зарлалаа.

Германд хэрэгжүүлсэн өмнөх хоёр багцаас илүү өргөн хүрээг хамрах энэ удаагийн арга хэмжээ эмзэг бүлэг, бизнесийн байгууллагууд руу илүү чиглэсэн ажээ. Тухайлбал, эрчим хүч их хэрэглэдэг 9,000 орчим бизнес эрхлэгчид 1.7 тэрбум еврогийн татварын хөнгөлөлт үзүүлнэ. Мөн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэд, оюутнууд зэрэг дэмжлэг шаардлагатай бүлэгт төрөөс нэг удаагийн санхүүгийн тусламж, хөнгөлөлт олгох аж. Европын бусад орон Германаас жишээ аван ижил төстэй арга хэмжээ хэрэгжүүлэхээр судалж байгаа юм.

Европ даяар Оросын эрчим хүчнээс бүрэн хараат бус болохоор хичээсээр байна. Орос улс "Умардын урсгал 1" хоолойгоо Бямба гарагт нээх ёстой байсан ч өнөөдрийн байдлаар хаалттай хэвээр байлгаж байна. Канцлер Шольц сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Герман улс өвлийг давж чадна. Орос эрчим хүчний найдвартай түнш байхаа больсон" хэмээн хэлсэн юм. Германчуудын хийн агуулахууд зургаадугаар сард 50 хувь дүүргэлттэй байсан бол өнөөдөр 84 хувьд хүрч нэмэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00