Ажлаас үүдэлтэй стрессээ зохицуулж сурах нь
2022, 9 сарын 5. 10:240

Та ажлаас үүдэлтэй стрессээ хэрхэн зохицуулах вэ гэж бодлогоширч сууна уу? Олигтой унтаж амрахгүйгээс болоод ажлын бүтээмж чинь муудаж, хамтран ажиллагсадтайгаа таарамжгүй харилцаатай болж байна уу? Судалгаагаар хөдөлмөр эрхлэгч нарын дийлэнх нь сэтгэл зовнил, сэтгэл гутрал, толгойн өвчин, ганцаардал болоод архины хэтрүүлсэн хэрэглээтэй тодорхой хэмжээгээр нүүр тулж байсан байдаг.

Тиймээс ажлаас үүдэлтэй стрессээ зохицуулж сурах нь маш чухал ач холбогдолтой билээ. Тэгвэл бид танд энэ төрлийн стрессээ зохицуулах хэдэн аргыг зааж өгье.

Цагийн хуваариа хяналтдаа ав

Цагийн зөв зохион байгуулалттай байх нь стрессээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга. Хүн гэдэг төлөвлөөгүй ажил, товлоогүй уулзалтаас ихээхэн стресс мэдэрдэг тул болзошгүй нөхцөл байдалд тохирсон нөөцтэй байх хэрэгтэй. Өдөрт зайлшгүй гүйцэтгэх ёстой ажлуудаа жагсааж, үлдсэн цагийг нөөцөл. Харин төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэ. Амарна гэж төлөвлөсөн цагтаа амар.

Эрүүл харилцааг эрхэмлэ

Ажлын байр болоод ажлаас гадуурх харилцаагаа ялгаж салгаж сур. Энэ нь удирдах албан тушаалтнуудад илүү ач холбогдол өндөртэй зөвлөгөө юм. Учир нь тэд өндөр алба хашихын хэрээр өөрийгөө бусдаас тусгаарлах гэж оролддог. Гэхдээ ингэснээр тэд бусадтай сөрөг харилцаа бий болгох нь элбэг. Тиймээс ажлын байр болоод ажлаас гадуурх үйл ажиллагааг ялгах хэрэгтэй. Ажлын байран дээр удирдлагаа хийж, ажлаас гадуурх арга хэмжээнд найз нөхөд шиг харилц. Мөн өөрийн найз нөхдөдөө ч цаг зав гаргахаа мартаж болохгүй. Хүн бүрд л ажлаас гадуур хувийн амьдрал гэж бий шүү дээ.

Мэргэжлийн хүнд ханд

Хэрэв таны стресс дээрх хоёр аргыг хэрэгжүүлээд ч зохицуулах боломжгүй хүнд хэлбэрт шилжсэн бол мэргэжлийн хүнд ханд. Ажлаасаа үүдэн стресстэж, сэтгэл санааны хувьд туйлын тогтворгүй болсон бол мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалч нарын тусламжийг авахад хэзээ ч буруудахгүй.

Стресс хүнд хэлбэрт шилжсэн тохиолдолд таны эрүүл мэнд, хувийн харилцаа, нийгмийн харилцаа, ажлын гүйцэтгэл зэрэг бүх л зүйлд нөлөөлдөг тул шаардлагатай зөвлөгөөг авч, эмчилгээ хийлгэх нь хамгийн зөв алхам.

Өөрчлөлт хий

Хэрэв та дээрх аргуудыг туршиж үзээд ч ажлаасаа маш их хэмжээний, сөрөг стресс мэдэрч байгаа бол бид танд ажлаа солихыг зөвлөе. Учир нь зарим тохиолдолд асуудал зөвхөн танд байгаад байхгүй шүү дээ. Магадгүй таны ажил үнэхээр стресстэй, зохион байгуулалт муутай эсвэл таны удирдлага ойлголцоход төвөгтэй хүн байж болно. Тиймээс өөртэйгөө ярилцаж, өөрийн юу хүсэж байгаагаа сайтар ойлгох нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
4
2
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04