Серена Уильямс бизнесдээ төвлөрөхийн тулд теннисийн ертөнцөөс гарч байна гэжээ
2022, 9 сарын 5. 10:370

Серена Уильямсын бизнесийг гурван өгүүлбэрээр тодорхойлъё. Тэрбээр венчур хөрөнгө оруулалтын бизнестээ бүрэн анхаарахын тулд теннисийн ертөнцөөс гарч байна хэмээн зарласан билээ. Түүний 2014 онд үүсгэн байгуулсан Serena Ventures венчур сан одоогийн байдлаар 60 гаруй компанид хөрөнгө оруулаад байна. Тус сан гуравдугаар сард 111 сая ам.долларын хөрөнгө амжилттай босгож чадсан.

Тэрбээр Serena Ventures хөрөнгө оруулалтын сангаа 2014 онд байгуулжээ. Улмаар хамтрагч Алисон Рапапорт Стилманы хамт өнөөдрийг хүртэл 60 гаруй компанид эхлэл үед нь хөрөнгө оруулаад байгаа юм. Тухайлбал, Propel, Cointracker зэрэг санхүүгийн технологийн компани, MasterClass зэрэг боловсролын технологийн компани, Billie, Daily Harvest зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний гарааны бизнесүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Их дуулгын 23 удаагийн аварга теннисчин түүнд тамирчны карьераа орхин бүтэн цагийн хөрөнгө оруулагч болох сэдлийг JP Morgan Chase өгсөн аж. Тус компанийн хэдэн жилийн өмнө болсон бага хурлын үеэр гарааны бизнест оруулсан нийт хөрөнгө оруулалтын ердөө хоёр хувь нь эмэгтэй бизнес эрхлэгчид хүрдэг тухай сонсоод Серена “чихэндээ ч итгээгүй” хэмээн ярьдаг. Улмаар “Хэн нэг хүн, магадгүй би том мөнгөн дүнтэй чек бичиж эхлэх хэрэгтэй юм байна гэж тэр үед ухаарсан” хэмээн Серена өгүүллээ.

Үнэхээр ч, Serena Ventures сангийн нийт хөрөнгө оруулалтын 53 хувь эмэгтэй үүсгэн байгуулагчид, 47 хувь нь өнгөт арьстай энтрепренеруудад, 12 хувь нь латин гаралтай хүмүүст хүрчээ. 2021 оны судалгаанаас харахад нийт хөрөнгө оруулалтын ердөө 1-2 хувийг өнгөт арьстай эсвэл латин гаралтай үүсгэн байгуулагч авч чадаж байлаа. Энэхүү шударга бус байдлыг Серена зоригтой эвдэн шинэ жишиг тогтоож буй. Тиймдээ ч Serena Ventures сангийн менежментийн баг анхнаасаа таван эмэгтэйгээс бүрдэж байсан бөгөөд саяхан ганц эрэгтэйгээ элсүүлээд байгаа ажээ.

Serena Ventures нь бусад сангийн анхаарлын гадна үлдэж хоцорсон, хүчирхэг, ирээдүйтэй бизнес эрхлэгчдэд боломж олгохыг зорьдог” хэмээн Серенагийн бизнес хамтрагч Стилман өгүүлсэн юм. Харин Серена Уильямс өнөөдрөөс эхлэн теннисийн ертөнцөд тамгалсан түүхэн амжилтаа бизнесийн карьертаа давтахыг, илүү гарахыг зорьж байна.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02