Нишимура Ясутоши: Цөмийн эрчим хүч бол Япон улсын эрчим хүчний аюулгүй байдлын гол түлхүүр
2022, 9 сарын 5. 15:100

Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимура Ясутоши өнгөрөгч бямба гарагт Индонез улсад зохион байгуулагдсан “Их 20” бүлгийн уулзалтын дараагаар CNBC сувагт ярилцлага өгчээ.

Ярилцлагад өгүүлснээр ноён Ясутоши цөмийн эрчим хүч бол Япон улсын эрчим хүчний аюулгүй байдал, нүүрстөрөгчийн хийг саармагжуулах зорилтын гол түлхүүр гэсэн байна.

Түүний хэлснээр, “Бидний зүгээс эрчим хүчний аюулгүй байдлаа хангахын зэрэгцээ нүүрстөрөгчийн хийг бууруулахаар ажиллаж буй энэ үед цөмийн эрчим хүч маш чухал үүрэгтэй гэдэгт би итгэж байгаа. Улмаар бид цөмийн эрчим хүчнээс хамаарах хамаарлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэжээ.

Нүүрстөрөгчийн хийг бууруулахад цөмийн эрчим хүчийг ашиглах нь маш үр дүнтэй аргуудын нэг бөгөөд тавдугаар сард тус улсын ерөнхий сайд Кишида Фумио эрчим хүчний нийлүүлэлт, үнийг тогтворжуулахын тулд цөмийн цахилгаан станцуудаа эргүүлэн ажиллуулах болсноо мэдэгдэж байсан юм.

Ноён Ясутошигийн хэлснээр Япон улс өдгөө 10 цахилгаан станцыг эргүүлэн ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангасан ба ирэх жил дахин долоон станцыг ажиллуулах гэнэ.

Ташрамд дурдахад одоогийн байдлаар Япон улс эрчим хүчний нийт хэрэгцээний 94 хувийг импортлон авч хэрэглэж байгаа юм.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53