Дмитрий Песков: Барууны орнууд Дорнодын Эдийн засгийн Форумд оролцох гэсэн компаниудад илтээр саад учруулж байна
2022, 9 сарын 5. 17:050

Ням гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков удахгүй болох гэж буй Дорнодын Эдийн засгийн Форумыг тохиолдуулан ТАСС мэдээллийн агентлагт ярилцлага өгчээ.

Ярилцлагад тэрээр, “Барууны орнууд дотоод дахь компаниуддаа туйлын ил бөгөөд их хэмжээний дарамт үзүүлж байна. Энэ нь тэдгээр байгууллагууд манай улсад зохион байгуулагдах гэж буй форумд оролцохоос өгсүүлээд манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байгаа юм.

Гаднын олон компани манай зах зээлийг орхисон. Тэдний үлдээсэн орон зайг манай дотоодын бизнесүүд, компаниуд нөхөж байна. Ингэснээр тэд өөрсдийн дураар ажиллаж, ашгаа шууд хүртэж байгаа.

Харин манай зах зээлийг орхиж буй компаниуд ноцтой их хэмжээний хохирол амсаж байгаа юм.

Бизнесийн ертөнцөд ямар ч хоосон орон зай үлдээж болдоггүй бөгөөд хоосон орон зай гарах л юм бол өөр ямар нэг аргаар дүүргэдэг” гэсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04