Норд Стрим хийн шугамыг хааснаар байгалийн хийн үнэ 26 хувиар өслөө
2022, 9 сарын 5. 20:092

ОХУ Европ тивд нийлүүлэх байгалийн хийгээ хааснаар дэлхий дахинаа байгалийн хийн үнэ огцом өсжээ. Улмаар Голландын байгалийн хийн бөөний үнэ л гэхэд 26 хувиар өссөн юм.

Норд Стрим шугамын хувьд засварын ажлаас үүдэн өнгөрөгч 31-ний өдөр хийн нийлүүлэлтийг зогсоосон бөгөөд тийн зогсооход шугам энэ сарын 3-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ гэж мэдэгдээд байсан билээ. Гэвч Газпромын зүгээс шугам нэг хэсгээрээ хий алдаж байна гэсэн шалтгаанаар нийлүүлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоосноор байгалийн хийн үнэ өсөх болсон байна.

Үйл явдлын хүрээнд Европын зүгээс ОХУ-ыг байгалийн хийг зэвсгийн шугамаар ашиглаж байна гэж буруутгах болсон ч ОХУ-ын талаас үгүйсгэж байгаа юм. Байгалийн хийн үнийн хувьд ийн өсөхөөс өмнө бууж байсан бөгөөд үнэ буух болсон нь ХБНГУ хийн нөөцлүүрээ амжилттай дүүргэж байна гэж мэдэгдсэнтэй холбоотой байжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
5
1
3
2
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Үнэн үг
202.9.46.79
   /
2022, 9 сарын 7. 6:34

Өрнөд болохоор дураараа хааж боож брллог Охос болохоор болдоггүй тэгш, шудрага ёс, ардчил гэдэг эь хаана байна. Чухамдаа нэг улс үндэстэн Орос, Украйн хоёрын хооронд сайдах, муудах Европод ямар хамаа байна.

223.38.22.201
   /
2022, 9 сарын 5. 20:39

Монголд $ нөлөөлөхнөдээ.

Онцлох мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25