ОХУ Европт байгалийн хий нийлүүлэхээ зогсоосноор еврогийн ам.доллартай харьцах ханш сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшиндээ хүрэв.
Франс Пресс агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 4-ний өдөр еврогийн ам.доллартай харьцах ханш 0.70 хувиар буурч 0.9884 доллар болсон нь 2002 оны 12-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.
Орос Украинд түрэмгийлсэнтэй холбоотой тодорхойгүй байдлын улмаас энэ оны эхнээс еврогийн ханш суларч эхэлсэн бөгөөд ялангуяа өнгөрөгч 2-ны өдөр тус улс Европ руу байгалийн хий нийлүүлэхээ тодорхойгүй хугацаагаар зогсоосны улмаас байдал улам дордсон байна.
Евро суларч буй энэ үед Европын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд болох Германы DAX 2.9 хувиар, Францын CAC40 2.1 хувиар тус тус буураад байгаа юм.
Эх сурвалж: MBC