Хятадын Сычуань мужид 6.8 баллын хүчтэй газар хөдөлж, 21 хүн амиа алджээ
2022, 9 сарын 5. 23:020

БНХАУ-ын Сычуань мужид 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 21 хүн амиа алдаж, харилцаа холбоо, эрчим хүчний салбарт багагүй хэмжээний хохирол учирсан байна.

Хятадын газар хөдлөлтийн төвийн 5-ны өдөр мэдээлснээр, мөн өдрийн 12 цаг 52 минут 18 секундэд Сычуань мужийн төв Чэндү хотоос баруун өмнө зүгт 221 км зайд орших Ганзи Жянь өөртөө засах мужийн Лүдин дүүрэгт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг онцлон тэмдэглэжээ. Газар хөдлөлтийн голомтын гүн 16 км байв.

Газар хөдлөлтийн голомт болох Хайлугугийн мөсөн голын ойн цэцэрлэгт хүрээлэнгээс 5 километрийн радиуст 6 тосгон, цаашлаад 20 километрийн зайд 3 тосгон байдаг ба Лудинг мужийн төвөөс 39 км зайтай байрладаг аж. Үүнээс дөрвөн минутын дараа Сычуань мужийн Яань хотын Шимэнь хошуунд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт мөн ажиглагдсан байна.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас одоогийн байдлаар 21 хүн амь насаа алдсаны 7 нь Лүдин мужид, 14 нь Шимен мужид илэрчээ.

Хохирогчдыг аврах, харилцаа холбоо, эрчим хүчийг сэргээхэд цагдаа, гал сөнөөгч, эмнэлгийн ажилтнууд дайчлагдан ажиллаж байна. Тус бүсийн ойролцоо амины орон сууц цөөнгүй байдаг тул цаашид хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай аж.

Сычуань муж 2-р зэрэглэлийн гамшгийн эсрэг арга хэмжээг яаралтай авч, баг бүрэлдэхүүнийг томилон ослын аврах баг, гал унтраах ангиудыг газар нутаг руу илгээж, хохирогчдыг аварсан байна.

Хятадын газар хөдлөлтийн төвийн мэдээлснээр сүүлийн таван жилийн хугацаанд газар хөдлөлт болсон газраас 200 км-ийн радиуст 3 ба түүнээс дээш баллын хүчтэй газар хөдлөлт 79 удаа ажиглагджээ.

Дээр дурдсан газар хөдлөлтийн хамгийн том нь 2017 оны 8-р сард Абба мужийн Жиужайгоу хотод, 2013 оны 4-р сард Яань хотын Лушан дүүрэгт тус тус болсон 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт байсан юм.

Жиужайгоу хотын газар хөдлөлтийн улмаас 31 хүн амь үрэгдэх юм уу сураггүй алга болсноор барахгүй 525 хүн шархдаж, 17 мянган хүн орон гэрсээ дүрвэхээс аргагүйд хүрч байв. Лушаны газар хөдлөлтийн үеэр 217 хүн нас барах юм уу сураггүй болж, 11470 хүн бэртэж гэмтэж, 2.31 сая хүн дүрвэсэн байна.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04