Орос нефть Энэтхэгээр дамжин гарал үүсэл нь тодорхойгүй болсноор хориг тавьсан орнууд руу импортолж байна
2022, 9 сарын 6. 9:540

Орос гаралтай газрын тосонд хориг тавьсан орнууд Энэтхэгээс нефть авч байгаа бол Оросоос авч буйгаас нэг их ялгарахгүй тухай Petro-Logistics судалгааны байгууллага мэдээлж байна.

В.Путин Украин руу халдсаны улмаас дэлхийн олон орон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавьсан. Хоригийн улмаас ханш нь унасан, хямд нефтийг Энэтхэг улс үлэмж их хэмжээгээр худалдан авах болов. Энэтхэг 2021 онд нэг өдөрт дунджаар 36,000 баррель газрын тос импортолж байсан бол одоо нэг өдөрт 583,000 баррель тос авч байна. Өөрөөр хэлбэл, нэг жилийн өмнөхөөс 16 дахин их тос Оросоос худалдан авдаг болжээ. Үүнтэй зэрэгцээд Энэтхэгийн газрын тосны экспорт мөн эрс нэмэгдэж буй.

Гэвч АНУ болон Орост хориг тавьсан бусад улс Энэтхэгээр дамжуулан орос нефть аваад байгааг баримтаар нотлох бэрхшээлтэй. Гэвч тоон үзүүлэлт болон ложистик дүн шинжилгээ, ерөнхий зураглалыг харахад үнэхээр Энэтхэгийн боловсруулах үйлдвэрүүдэд "учир" байгаа нь тодорхой болж буй.

Petro-Logistics “Бид түүхий нефтийн импортын хэмжээг тухай нефтийг худалдан авсан боловсруулах үйлдвэр тус бүртэй тулган харсан. Дараа нь дайнаас хойш Энэтхэгээс экспортод гаргасан бүтээгдэхүүнүүдтэй зэрэгцүүлэн шинжилсэн. Улмаар эцсийн дүгнэлтээр Энэтхэгээс нэг өдөрт экспортод гарч буй нийт бүтээгдэхүүний дотор Орос гаралтай газрын тос 308 мянган баррель багтаж байгааг тогтоолоо” хэмээн мэдэгдэв. Үүний 113,000 баррель буюу 37 орчим хувийг Орос улсад хориг тавьсан орнууд руу нэг өдөрт нийлүүлж байгаа юм.

Тухайлбал, Өмнөд Солонгос 31,000 баррель, Сингапур 23,000 баррель, АНУ 15,000 баррель орос газрын тосыг Энэтхэгээс нэг өдөрт авсан байна. Америкийн хувьд авто тээврийн оргил үе болох зуны улиралд зориулсан бензин голчлон импортолжээ. Тэрчлэн, Австрали болон Европын цөөн хэдэн улс Оросоос газрын тосны бүтээгдэхүүн импортолсоор байгаа юм.

Орос гаралтай газрын тос хориг тавьсан орнуудад хүрсэн эсэхийг молекул судлалаар тогтоох нь практикийн хувьд маш хэцүү. Гэвч Энэтхэгийн боловсруулах үйлдвэрүүд Орос нефтийн найрлагатай бүтээгдэхүүнээ аль улс руу илгээж буйг өгөгдлийн сан ашиглан мэдэх боломжтой” хэмээн Petro-Logistics компанийн тайлан мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: Market Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
13
0
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26