Франц, Герман улсууд эрчим хүчний хямралыг даван туулахын тулд цахилгаан болон хийгээ харилцан солилцохоор болжээ
2022, 9 сарын 6. 10:050

Франц, Герман улсууд эрчим хүчний хямралыг даван туулахын тулд цахилгаан болон байгалийн хийгээ харилцан солилцох тал дээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон орон нутгийн цагаар 5-ны өдөр Германы канцлер Олаф Шольцтой ярилцсаны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдэв. Тодруулбал шаардлагатай тохиолдолд Франц улс Герман руу хий нийлүүлэх бол Герман Франц руу цахилгаан, эрчим хүч нийлүүлэх гэнэ. Францын атомын цахилгаан станцууд техникийн саатлын улмаас тал орчим хувь нь зогссон гэж ерөнхийлөгч Макрон мэдэгдээд хөрш орнуудаас тусламж авах шаардлагатай байгаа бөгөөд Герман руу хий дамжуулахад шаардлагатай холболтыг ойрын хэдэн сарын дотор барьж гүйцэтгэнэ гэжээ.

Макрон мөн Европын холбооны хэмжээнд эрчим хүчний үнийг хянах арга хэмжээ авахыг уриалж, хэрэв Европын холбоо ОХУ-ын хоолойгоор дамжих байгалийн хийн үнийн дээд хязгаарыг тогтоовол дэмжинэ гэдгээ мэдэгдэв. Европын холбооны эрчим хүчний сайд нар ирэх 9-ний өдөр яаралтай хуралдаж, эсрэг арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

Ерөнхийлөгч Макрон Франц улс өвлийн улиралд цахилгаан, эрчим хүчний хямрал үүсэхээс сэргийлэхийн тулд нийт хэрэнлээгээ ядаж 10 хувиар бууруулах шаардлагатай байгааг дурдаад хэрэв айл өрх аж ахуй нэгжүүд энэ хөдөлгөөнд сайн дураараа нэгдэхээс татгалзвал албадан зохицуулах болно гэж мэдэгдсэн байна. Өвлийн улиралд дотоод орчны температур 19 хэмээс хэтрэхгүй байх ёстойг онцлоод “Хүн бүр бага гэлтгүй үүргээ гүйцэтгэх ёстой” гэлээ.

Түүнчлэн тэрээр Их Британийн дараагийн ерөнхий сайдаар сонгогдоод буй Лиз Трасст хандан "журмын нөхөр холбоотны хувиар бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байна" гэдгээ мэдэгдэн баяр хүргэжээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02