Батарей үйлдвэрлэлийн салбарт Хятадын BYD компани Солонгосын LG Energy-ийг гүйцэж түрүүлэн хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна
2022, 9 сарын 6. 10:361

Хятадад цахилгаан автомашины эрэлт эрс нэмэгдэж буй тул батарей үйлдвэрлэлийн салбар даган эрс хөгжиж буй. Улмаар Хятадын BYD компани бүтээгдэхүүний гарцаараа долоодугаар сард Солонгосын LG Energy-ийг гүйцэж түрүүлэн дэлхийн хэмжээнд хоёрдугаар байрт эрэмбэлэгдсэн юм. Харин Хятадын CATL тус зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалсан хэвээр байна.

Долоодугаар сарын үзүүлэлтээс харвал, цахилгаан автомашин болон түүний батарейг үйлдвэрлэдэг BYD компани 6.4 гигаватт/цаг батарей үйлдвэрлэсэн байна. Харин зах зээлд тэргүүлэгч CATL нийт 13.3 гигаватт/цаг батарей нийлүүлжээ. Мөн Сөүлд төвтэй LG Energy 4.4, Японы Panasonic Holdings 2.9 гигаватт/цагийн хүчин чадлаар тус тус удаалж байна. Долоодугаар сарын байдлаар дэлхийн батарейн нийт борлуулалт 39.7 гигаватт/цаг болж өмнөх оны мөн үеэс 80 хувиар өсжээ.

Харин нэг жилийн үзүүлэлтээр тооцвол, дэлхийн батарей үйлдвэрлэлийн нийт зах зээлийн 34 хувийг CATL, 14 хувийг LG Energy, 12 хувийг BYD эзэлсэн хэвээр байна. Гэвч BYD-ийн үйлдвэрлэлийн гарц долоодугаар сараас эхлэн эрчимтэй нэмэгдэж буй тул жилийн дүнгээр дэлхийд аман хүзүүдэх цаг ойртож буй бололтой.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
asd
66.181.185.212
   /
2022, 9 сарын 6. 15:42

asdfasd

Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17