БНХАУ-аас Европ руу экспортлох халаагуурын төхөөрөмжийн тоо эрчимтэй өсжээ
2022, 9 сарын 6. 16:210

Даваа гарагт И Цай мэдээллийн группээс мэдээлснээр, БНХАУ-аас Европ руу экспортлох халаагуурын төхөөрөмжийн тоо энэ жил эрчимтэй өсжээ. Халаагуурын төхөөрөмжийн экспорт тийн нэмэгдэх болсон нь Европ тивд ОХУ, Украины дайнаас улбаатай эрчим хүчний хямрал тохиож байгаатай холбоотой юм.

Европын Холбооны статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд долоодугаар сард Европ тив дэх эрчим хүчний инфляц 38.3 хувьд хүрсэн байна. Улмаар тус тивд байгалийн хийн үнэ даруй 52.2 хувиар өссөн бол цахилгаан эрчим хүчний үнэ 31.1 хувиар өсжээ. Наймдугаар сар гарсаар Европ тивд эрчим хүчний үнэ үргэлжлүүлэн өссөн бөгөөд Европын эрчим хүчний арилжааны газраас цуглуулсан дата мэдээллээс үзвэл Европт нэг мегаватт цаг эрчим хүчний дундаж үнэ 462.1 еврод хүрсэн байна. Энэ нь 2022 оны эхэн үетэй харьцуулахад даруй 6 дахин өссөн үзүүлэлт юм.

Хятадын Европ руу экспортолж буй халаагуурын төхөөрөмжид агаар чийгшүүлэгч, цахилгаан ус халаагуур, цахилгаан халаагуур, цахилгаан хөнжил, үсний сэнс зэрэг багтсан бөгөөд үүнээс цахилгаан халаагуур, цахилгаан хөнжлийн экспорт бүр ч ихээр өссөн байна. Тодруулбал, БНХАУ-ын Европ руу экспортолсон цахилгаан хөнжлийн хэмжээ өнгөрөгч онтой харьцуулахад 97 хувиар өсжээ.


Эх сурвалж: China Daily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02