НҮБ: Хойд Солонгос ОХУ-д зэвсэг нийлүүлж байна
2022, 9 сарын 6. 23:223

Москва олон талын хоригт орсны улмаас цэрэг, армидаа нийлүүлэх зэвсэг хангамжийн асуудалтай тулгарч байна. Улмаар Хойд Солонгосоос цэргийн техник хэрэгсэл худалдаж авахаас өөр аргагүй байдалд орсон гэж АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Тухайлбал, нууцын зэрэглэлээс гарсан тагнуулын мэдээллээс харахад Орос улс Пхеньянаас их бууны сум, пуужин олон сая ширхгээр худалдан авч байна хэмээн New York Times нийтэлжээ. Дайн сунжрах шинжтэй болсон тул ийнхүү олон тооны зэвсэг авах гэрээ байгуулахаас өөр гарцгүй болсон гэж АНУ-ын төрийн албаны нэрээ нууцлахыг хүссэн хүн BBC агентлагт хэлсэн байна. Хойд Солонгосоос дэмжлэг хүссэн нь ОХУ нийлүүлэлтийн ноцтой хомсдолд орж буйн илрэл боллоо.

Ким Жон Уны дэглэм нь Украины дайнд АНУ-ыг буруутгаж байгаа юм. Улмаар өнгөрсөн сард Украинаас салан тусгаарлагч Бүгд Найрамдах Донецк, Луханск улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ. Тэрчлэн, Москватай "нөхөрлөл, найрамдалт харилцаагаа гүнзгийрүүлнэ” хэмээн амласан юм.

ОХУ нь Иранд захиалсан дронуудаа өнгөрсөн долоо хоногт хүлээн авсан. Мөн Иранд очин тэдгээр Mohajer-6 болон Shahed цуврал зэвсгийн сургалтад хамрагдсан гэх мэдээлэл байна. Ираны зүгээс дайтагч талуудын алинд ч ямар нэг зэвсэг нийлүүлээгүй гэж албан ёсоор няцаалт хийж байгаа юм. Харин АНУ Ираныг хэдэн зуун байлдааны дрон нийлүүлэх тохиролцоо хийсэн гэж мэдэгдсэн хэвээр байна. Улмаар Иран, Хойд Солонгос хоёул барууны орнуудын томоохон хориг арга хэмжээний бай болж буй.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
иргэн
66.181.184.97
   /
2022, 9 сарын 7. 17:27

Хойд Солонгос орост зарах цэргийн нөөцтэй юу? Тэдний зэвсэг ОХУ ашиглахаар хэмжээний чанартай юу? Мэдээллийн дайн гэдэг үнэхээр хэцүү юм даа.

Hurelsuh
199.120.49.36
   /
2022, 9 сарын 7. 6:07

Ene uvul oros manaihaas mah, nehii aris avna. Daraa ni bid tankiin tsuvaa belwglene.

192.82.82.161
   /
2022, 9 сарын 7. 0:02

Эднийх тийм их зэвсэгтэй бил үү, бусад орны зууч хийгээд байна уу,

Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01