Бразил улс “цэнэглэгчгүй iPhone”-ын борлуулалтыг хоригложээ
2022, 9 сарын 7. 9:490

Бразилийн засгийн газар цэнэглэгчгүй борлуулагдаж буй iPhone ухаалаг гар утасны загваруудын борлуулалтыг зогсоох шийдвэр гаргажээ.

Орон нутгийн цагаар 6-ны өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, Бразилийн эрх баригчид "Apple компани хэрэглэгчдийн хэрэгцээнд үл нийцэх дагалдах эд анги дутуу бүтээгдэхүүн борлуулж хууль ёсны эрхэнд халдаж байна" гэсэн үндэслэлээр iPhone 12, 13 загваруудын борлуулалтыг зогсоох шийдвэр гаргасан байна.

Тус улсын Хууль зүйн яамны зүгээс хэрэглэгчдэд учруулсан хохирлын төлөө хориг арга хэмжээ авах нэрийдлээр Apple компанид 12.275 сая реал буюу 2.38 сая ам.долларын торгууль ногдуулж, iPhone 12 болон түүнээс хойшхи загваруудын борлуулалтыг цуцалснаас гадна дагалдах хэрэгсэл дунд нь цэнэглэгч ирдэггүй iPhone ухаалаг утасны бүхий л загварыг худалдаалахыг хоригложээ.

Харин Apple компани өөрсдийн шийдвэрийнхээ талаар "нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах арга хэмжээ"-ний нэг хэлбэр байсан хэмээн тайлбарлаж, нэн даруй давж заалдах болно гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01