Австрали улс бодлогын хүүгээ таван сар дараалан өсгөж, 2.35 хувьд хүргэлээ
2022, 9 сарын 7. 12:400

Мягмар гарагт Австралийн Төв банкнаас бодлогын хүүгээ дахин өсгөж, 2.35 хувьд хүргэжээ. Ингэснээр тус улс бодлогын хүүгээ таван сар дараалан өсгөсөн хэрэг болж байгаа юм.

Австралийн Нөөцийн Банкнаас тийнхүү бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөснөөр хүү 2.35 хувьд хүрсэн нь 2014 оны арван-хоёрдугаар сараас хойш бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болжээ.

Тэдний зүгээс энэ оны дөрөвдүгээр сарыг хүртэл жил гаруйн хугацаанд бодлогын хүүгээ 0.10 хувьд барьсан ч тавдугаар сараас Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх болсноор хүүг чангатгах болсон юм.

Үйл явдлын хүрээнд Австралийн Нөөцийн банкны тэргүүн Филип Лювегийн хэлснээр бодлогын хүүг тийн нэмэх болсноор тэд инфляцыг тогтворжуулж, Австралийн эдийн засаг дахь эрэлт нийлүүлэлтийн харьцааг тэнцвэржүүлнэ гэжээ. Түүний анхааруулж байгаагаар Австралийн Нөөцийн банк цаашид ч бодлогын хүүгээ өсгөх юм.

Австралийн Нөөцийн банкнаас урьдчилан тооцож буйгаар тус улсын инфляц энэ онд 7.75 хувийг ялимгүй давж, 2023 онд 4 хувь гарч, 2024 оноос 3 хувь руу орж буурах гэнэ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53