Володимир Зеленський: Европ тив бол алан хядагчид болоод тэднийг дэмжигч нарын тэнүүчилж явах газар биш
2022, 9 сарын 7. 14:2611

Мягмар гарагт Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленський дайны хүрээнд ээлжит дүрс бичлэг бүхий мэдэгдлээ хийжээ. Мэдэгдэлд тэрээр оросуудад Шенгений виз олгох асуудлын тухайд өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байна.

Түүний хэлснээр, “Орост, гэртээ Европ тивийг хагалан бутаргахыг үзээд, дэмжээд сууж буй хүмүүст Европ тивийн газар нутгийг аялал жуулчлал, дэлгүүр хэсэх талбарын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч үл болно.

Энэ бол дан ганц ёс суртахууны асуудал биш бөгөөд улс, тивийн аюулгүй байдлын тухай асуудал гэдгийг санах учиртай.

ОХУ Европ тив рүү аялагч болгон дүр эсгэсэн алан хядагч нарыг удаа дараа явуулж байсан. Тиймээс террорист улсын ард иргэдэд Украин болон Европ тивийн эсрэг түрэмгийлж буйгийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх зөв юм” гэжээ.

Тийнхүү Володимир Зеленськийгийн зүгээс Европын орнуудад ОХУ-ын ард иргэдэд виз олгохгүй байхыг дахин уриалсан байна.

Мөн мэдэгдлийн хүрээнд тэрээр Их Британийн шинэ ерөнхий сайд Лиз Трасстай утсаар ярьсан тухайгаа өгүүлсэн юм.

Зеленський, "Би дөнгөж сая Их Британийн шинэ ерөнхий сайд, хатагтай Лиз Трасстай утсаар ярилаа. Энэ бол хатагтай Трасс тангараг өргөснөөс хойш гадаадын удирдагчтай холбогдсон анхны дуудлага байсан юм. Тиймээс манай улсын хувьд нэр төрийн хэрэг байлаа. Би түүнийг ерөнхий сайд болсонд баяр хүргэсэн. Би хувьдаа манай хоёр улс цаашид илүү үр өгөөжтэй харилцаа холбоо тогтооно гэдэгт итгэж байна.

Түүний шинэ албаа хүлээн авч буй цаг үе үнэхээр хүндхэн байгаа. ОХУ эрчим хүчийг сүрдүүлэх хэрэгслийн журмаар ашиглаж, Европ болоод эрх чөлөөт дэлхийн улс төрийн нөхцөл байдлыг самууруулахаар тасралтгүй оролдож байна. Гэвч бид эв нэгдлээ хадгалж, зохион байгуулалттай ажиллаж чадах аваас бид үүнийг даван гарах болно..." хэмээжээ.


Эх сурвалж: Украинская Правда

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
6
0
0
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 11 сэтгэгдэл
Иргэн
66.181.191.45
   /
2022, 9 сарын 10. 22:01

Украй ны үндсэрхэг алан хядагчид бүр биш. Тэд бол орчин цагийн фашистууд.

202.9.40.234
   /
2022, 9 сарын 10. 20:08

Лаларын фашист чи өөрийгөө хичээ.
Гэмгүй номхон олон хүн чамаас болж үхлээ.
Ард түмэн чинь зовж байна

122.201.24.183
   /
2022, 9 сарын 10. 20:03

Өөрөө неофашист байж бусдыг гүтгэх нь илүүц биз ээ!!

Зочин
202.126.89.58
   /
2022, 9 сарын 10. 19:27

АНУ - гийн утсан хүүхэлдэй, хөлсний тавиул энэ нөхөр Украйн гэж сайхан орныг барууныхны дээрэнгүй бодлогын золиос болгов оо.

Зочин
202.126.89.58
   /
2022, 9 сарын 10. 19:24

Чи өөрөө алуурчин биздээ. Донбасст хичнээн хүнийг алж хядсаны хажуугаар цаашид алан хядагч фашист нацистуудыг тэжээн тэнхрүүлэн дэмжиж байснаа юу гэх юм.

Зочин
66.181.181.165
   /
2022, 9 сарын 10. 18:16

Энэ хүн нутгаа орхиж зугталгүй орж дайсантай тулалдсаар одоо нутгийн захад гаргаад байна.Жинхэнэ лидер юм байна.

Энхээ
202.179.25.95
   /
2022, 9 сарын 10. 10:44

Зеленский бол өөрийн орноо авслах төдийгүй европыг хөлдөө чирж байгаа амеркийн утсан күкэлдээ юм. Үүний амыг барих нь хурдан байвөл сайн. Украйны ард түмнийг зовлонд хүргэсэн хүн бол Зеленский мөн. Энэ еврэй украйнаар дайн өдөөчөөд өөрөө АНУ руу зугатаагаад явчих гөлөг мөн. Ард түмэн босч зеленскийгээс эх орноо аврахгүй бол бүүр жижигрэнэ. Орос ялж нацистууд сөнөх тавилантай.

202.21.108.149
   /
2022, 9 сарын 10. 18:48

Чиний хошног чинь тэгж мөрөөдөж байгаа.

1 4
192.82.69.206
   /
2022, 9 сарын 10. 9:41

Evlerch dain dyysahaas baildaad dyysahgvi bailgvi dee.yahig 2 taking tohiroltsoo shiidverlene dee.

Зочин
202.126.90.45
   /
2022, 9 сарын 10. 5:39

Энэ хошин шогийн жүжигчин бүр солиорох өвчин нь хүндэрчихжээ . Укриан гэж улс энэ хүний ачаар дууслаалдаа

ГАН
202.131.254.26
   /
2022, 9 сарын 7. 16:39

Эргүү гар бүүр солиорч, удахгүй Украйн гэдэг улс бүр мөсөн алга боллно. Чи харин гөлөг болнооо

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04