Владимир Путин: Барууныхны тавьсан хориг европчуудын амьдралыг сүйтгэж байна
2022, 9 сарын 7. 18:530

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын Эдийн засгийн Чуулга уулзалтад оролцож, уулзалтад хүрэлцэн ирсэн орон орны төлөөлөлд хандан үг хэлжээ.

Владимир Путин, “Манай улсын хувьд барууныхны “эдийн засгийн түрэмгийлэл”-ийг маш сайн даван туулж байгаа. Харин хоригийн улмаас европчуудын амьдралын чанар дэнчин болж, буурай орнууд хоол хүнснээсээ салж байна.

Бид өнгөрөгч сард Турк, Украины талуудтай хэлэлцэж, Украин улсын нутаг дэвсгэрээс хүнсний бүтээгдэхүүн экспортлох хүмүүнлэгийн коридор гаргахыг тухайд шийдвэрт хүрсэн ч өнгөрөгч нэг сарын хугацаанд Украинаас ердөө хоёрхон хөлөг онгоц Африк тивийг зорьсон” гэсэн юм.

Өдгөө Украин улсын тавны нэгийг эзэлсэн ОХУ-ын хувьд өнгөрөгч хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины нутаг дэвсгэрт цэргүүдээ оруулснаас хойш 200 орчим өдөр өнгөрч байгаа билээ. Энэ хугацаанд ОХУ-ын эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн улс орнууд Оросын ард иргэд, бизнесийн байгууллагуудын эсрэг эдийн засгийн хориг тавих болсон юм.

Тэгвэл ноён Путины хэлж байгаагаар ОХУ хоригийн арга хэмжээг сайн даван туулж байгаа бол Европын орнууд үйлдвэрлэл, ажлын байрны хомсдолтой нүүр тулж байгаа гэнэ.

Гэвч бодит байдал дээр барууныхны тавьсан хориг ОХУ-д сөргөөр нөлөөлж байгаа юм. Жишээлбэл, тус улс дахь хэрэглэгчийн үнийн индекс өссөн бөгөөд компаниуд шаардлагатай эд ангиа авахад хүндрэл үүсэж байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53