Голландын Хаарлем гэх хот нийтийн эзэмшлийн бүсэд мах, махан бүтээгдэхүүний сурталчилгаа байршуулахыг хориглох болжээ
2022, 9 сарын 7. 21:110

Нидерланд улсын Хаарлем гэх хот хоол хүнсний бүтээгдэхүүний уур амьсгалын өөрчлөлтөд оруулж буй хувь нэмрийг харгалзан үзээд нийтийн эзэмшлийн бүсэд мах, махан бүтээгдэхүүний сурталчилгаа байршуулах, тоглуулахыг хориглох болжээ.

Улмаар хориг 2024 оноос эхлэн хэрэгжих бөгөөд тухайн хугацаанд өөр нэг хот ийм шийдвэр гаргахгүй болбоос уг төрлийн сурталчилгааг олон нийтийн эзэмшлийн бүсэд хориглосон дэлхийн анхны хот Хаарлем болох юм.

Мах, махан бүтээгдэхүүний сурталчилгааг хориглох хуулийн төслийг Нидерландын ГрюнЛинкс гэх нам санаачилсан байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар хүний гараар бий болсон хүлэмжийн хийн 14 хувийг мал сүрэг ялгаруулдаг гэсэн юм. Тиймээс тус намын зүгээс махыг хүрээлэн буй орчинд хортой гэж үзэхдээ уг төслийг санаачилжээ.

Ташрамд дурдахад Нидерланд улсын нийт хүн амын 95 хувь нь мах иддэг бол тэдний тал гаруй хувь нь махыг өдөр бүр идээд байдаггүй гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23