БНХАУ: Тайвань эр газар хөдлөлтөд өртсөн бүсэд зориулан 2924 ам.доллар хандивлажээ
2022, 9 сарын 8. 15:170

Даваа гарагт БНХАУ-ын Сычуань мужийн Лүдин дүүрэгт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай бид мэдээлж байсан.

Газар хөдлөлт тус дүүрэг дэх нэгэн цэцэрлэгийн унтлагын цагаар тохиосон тул өдрийн цайгаа ууж байсан цэцэрлэгийн багш нар чичиргээ мэдрэгдэх төдийд хүүхдүүд рүүгээ яарч, нэг ч хүүхэд амь эрсдээгүй өнгөрсөн юм. Улмаар багш нарын хүүхдүүдээ аварч байгаа бичлэг цахим хуудаснаа тарж, бүх Хятадын талархлыг хүлээсэн билээ.

Тэгвэл газар хөдлөлт Хятадын ард иргэдийг илүү нэгтгэж байна уу гэлтэй нэгэн Тайвань эр ч Лүдин мужийн ард иргэдэд хандивын гараа сунгах болжээ.

Нас, нэр нь үл мэдэгдэх эр өөрийн бичлэгийг цахим орчинд байршуулсан бөгөөд түүний хэлснээр, “Би бол Тайванийн оршин суугч. Гэхдээ үүнээс илүүтэй би бол Хятад хүн. Газар хөдлөлтийн тухай мэдээг дуулахад үнэхээр сэтгэл өвтгөм байлаа. Тиймээс би бага ч болтугай туслахыг хүсэж, өөрийн чадлаар хичээлээ.

Байгалийн гамшигт үзэгдэл гэдэг ямар ч өршөөлгүй зүйл, гэхдээ газар дэлхий дээр хайр гэж байдаг юм шүү. Энд Тайванийн хоолойн наана цаана байгаа бид бүгд нэг гэр бүл гэдгийг сануулах хэрэг үгүй биз. Сычуань, хүчтэй байгаарай! Лүдин, хүчтэй байгаарай!” гэжээ.


Эх сурвалж: China Daily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04