Мьянмар улс дахь гадаадын компаниуд ам.долларын хомсдолд оржээ
2022, 9 сарын 8. 15:450

Мьянмар улс дахь олон улсын компаниуд ам.долларын хомсдолд орох болжээ. Харамсалтай нь тус улсын засгийн газраас гадаад валютын хяналтыг тогтвортой хянаж чадахгүй байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж, тус улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудыг хүндхэн нөхцөлд оруулж байгаа юм.

Мьянмар улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудын хувьд мьянмар киатаар олсон ашгаа ам.доллар руу хөрвүүлж, түүхий эд, импортын бараа бүтээгдэхүүнээ худалдан авдаг. Гэвч 2021 оны хоёрдугаар сард тус улсын засгийн эрхийг цэрэг армийнхан гартаа оруулснаар бизнесийн байгууллагууд банкаар үйлчлүүлж, валют арилжихад хүндрэлтэй болсон байна.

Улмаар компаниуд Мьянмарын Гадаад валют Арилжааг Хянах Хорооны зөвшөөрөлтэйгөөр тус улсаас гүйлгээ хийж, импортын бараа бүтээгдэхүүний төлбөрийг тийн төлж барагдуулах ажээ.

Цэргийн засгийн зүгээс импортоор оруулж ирэхэд лиценз авах шаардлагатай бүтээгдэхүүний жагсаалтыг өргөжүүлсэн тул тус улсын ам.долларын нөөц зөвхөн ургамлын тос, шатахуун импортлоход зориулагдаж байгаа гэнэ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00