Rio Tinto компани Turquoise Hill-ийг бүрэн эзэмшинэ
2022, 9 сарын 8. 19:010

Rio Tinto компани Turquoise Hill-ийг бүрэн эзэмшихийн тулд үлдсэн 49 хувь хувьцааг 3.3 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан. Turquoise Hill тус саналыг хүлээн авсан байна.

Улмаар Rio Tinto компани Монгол дахь Оюутолгой алт, зэсийн уурхайн 66 хувийг шууд эзэмшилдээ шилжүүлэх болно. Анх 2.7 тэрбум ам.доллар санал болгож байсан бол дараа нь 3.1 тэрбум болгон өсгөсөн бөгөөд эцэст нь 3.3 тэрбум ам.доллар дээр ийнхүү худалдан авахаар тохиролцоонд хүрлээ. Харин жижиг хувьцаа эзэмшигчдээс нэгж хувьцааг нь 43 канад доллароор худалдан авах санал тавьсан байна.

Хэлцэл хараахан бүрэн эцэслэх болоогүй. Turquoise Hill компанийн бүх хувьцаа эзэмшигчдийн 66.67 хувь нь уг худалдан авалтын гэрээг зөвшөөрсөн санал өгөх шаардлагатай. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн 50 гаруй хувь нь дэмжсэн санал өгөх учиртай. Улмаар 2022 оны дөрөвдүгээр улиралд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Yahoo Finance

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17