Хятад улс энэ оныг дуустал Оросын байгалийн хийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авахаар тохирлоо
2022, 9 сарын 8. 23:522

Хятад улс Оросын байгалийн хийн импортоо нэмэгдүүлсээр байна. Саяхан “Сахалин-2” оператораас энэ оныг дуустал 50 хувийн хөнгөлөлттэй үнээр байгалийн хий худалдан авах гэрээ байгууллаа.

Хятадын Оросоос импортолсон шингэрүүлсэн байгалийн хийн нийт хэмжээ 2022 оны эхний хагас жилд нэг жилийн өмнөх үеэс 29 хувиар нэмэгдсэн байна. Улмаар ОХУ Украинд халдсанаас хойш Оросын эрчим хүчний хамгийн том хэрэглэгч орнуудын нэг боллоо. ОХУ баруунд түүхий нефть, байгалийн хий нийлүүлэхгүй болж буй нь Хятадад ашигтай тусаж байгаа тул цаашид Оросын эрчим хүчний бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн худалдан авах өндөр сонирхолтой байгаа шинж ажиглагдсан хэмээн Bloomberg мэдээлжээ.

Хятад Оросоос байгалийн хий авч буй нь Европ, Ази дахь ханган нийлүүлэгчдийн спот зах зээл дээрх өрсөлдөөн буурахыг илтгэж байна. ОХУ хэд хоногийн өмнө “Умардын урсгал 1” хийн хоолойгоо тодорхойгүй хугацаагаар хааснаа зарласны дараа Нидерландын жишиг болсон Dutch TTF-ийн фьючерс ханш 28 хувир өссөн юм.

Гэвч Хятад улс байгалийн хийн илүүдэл нөөцөө Европ руу дамлан борлуулж байгаа мэдээлэл байна. Одоогийн байдлаар 4 сая орчим тонн LNG шингэрүүлсэн байгалийн хийг Европ тив рүү нийлүүлсэн аж. Үүнийг Хятадад ковидын хязгаарлалт үргэлжилж буйтай холбоотойгоор эрэлт буурсан гэж тайлбарлажээ


Эх сурвалж: Market Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Энхтамир
202.21.124.132
   /
2022, 9 сарын 9. 16:26

Хятад байгалийн хийн ченж болох нь ээ

202.126.90.141
   /
2022, 9 сарын 9. 1:42

Өөр улсуудад зарахнээ

Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01