Хатан хаан таалал төгслөө
2022, 9 сарын 9. 2:120

Их Британийн хаан сэнтийд хамгийн удаан буюу 70 жил заларсан эрхэмсэг хатан хаан Элизабет Александра Мэри 96 насандаа таалал төгслөө.

Тэрбээр Лондоны цагаар Пүрэв гарагийн үдээс хойш Шотланд дахь Балморал эдлэндээ ойр дотны хүмүүс, үр хүүхдүүдээрээ хүрээлүүлэн амар тайван байдалтайгаар тэнгэрт одсон аж. Одоо түүний ууган хүү, Уэльсийн хунтайж асан Чарльз хаан ширээг залгамжлан авч Хамтын нөхөрлөлийн 14 хаант улсын шинэ эзэн хаан, төрийн тэргүүнд залран улсаа удирдах болно.

Хатан хаан Элизабет 1952 онд хаан ширээнд залран нийгмийн асар их өөрчлөлтийн гэрч болсон билээ. Тэрбээр дайны дараах хүнд үе, эзэнт гүрнээс Хамтын нөхөрлөлд шилжих их шилжилтийн үе, Хүйтэн дайны төгсгөл, Их Британи улс Европын холбоонд элсэх болон гарах зэрэг түүхэн томоохон үйл явдлуудын үед хаан ширээнээс улс орноо хамгаалж байсан юм.

Түүний засаглах хугацаанд 15 Ерөнхий сайд солигдсон бөгөөд тэдний дунд 1874 онд төрсөн Уинстон Черчиллээс эхлээд түүнээс 101 жилийн дараа буюу 1975 онд мэндэлсэн Лиз Трасс багтаж байна. Хатан хаан сэндийд суух бүх хугацаандаа долоо хоног бүр Ерөнхий сайдынхаа хамт иргэдийг хүлээн авч уулзаж заншсан байсан юм.

Лондон дахь Букингемийн ордны гадна Хатан хааны биеийн байдлын талаар мэдээлэл хүлээн санаа чилээн зогсож байсан иргэд уг гашуудлын мэдээг сонсоод эмгэнэн уйлж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
3
14
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2024/04/16: Тойм мэдээ
02024-4-18 10:34
АНУ-ын Тэнгисийн хүчин 6 сарын хугацаанд Ойрх Дорнодын хамгаалалтад 1 тэрбум ам.доллар зарцуулжээ
02024-4-18 1:18
АНУ болон Европын холбоо Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
02024-4-17 11:57
Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
02024-4-17 7:30
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
12024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
12024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46