Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD Тайландад үйлдвэрээ байгуулна
2022, 9 сарын 9. 14:540

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани Тайландад үйлдвэрээ байгуулах болжээ. Энэ нь тус компанийн Хятадын нутаг дэвсгэрээс гадна барих анхны үйлдвэр болох гэнэ.

Тайландын Хөрөнгө оруулалтын Зөвлөлийн нэгэн гишүүний мэдэгдсэнээр үйл явдлын хүрээнд BYD тус улсын Район мужид 112 гектар газар худалдаж авсан бөгөөд тухайн газартаа нийт 488 сая ам.долларын хөрөнгө оруулах болсон байна.

BYD компанийн хувьд маш хурдацтай өсөн дэвжиж байгаа бөгөөд ойрын хугацаанд Япон улсын зах зээлд гарч, өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа юм. Компанийн төлөвлөж байгаагаар тэд ирэх оноос Япон улсын зах зээлд гурван төрлийн цахилгаан автомашин нийлүүлэх гэнэ.

BYD компаниас мэдэгдсэнээр Тайланд дахь шинэ үйлдвэр 2024 оноос эхлэн үйлдвэрлэл явуулж эхлэх бөгөөд тус үйлдвэрт угсарсан машинуудыг Тайланд болоод Зүүн өмнөд Азийн орнуудад түлхүү нийлүүлж, тодорхой тооны машиныг Европын зах зээлд гаргах ажээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45