Латви улс Шенгений визтэй оросуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй
2022, 9 сарын 9. 17:200

Баасан гарагт Латви улсын Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичийн Твиттер хуудсаар дамжуулан мэдэгдсэнээр тус улсын засгийн газар Шенгений визтэй оросуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар шийджээ.

Түүний жиргэснээр, “Латви улсын засгийн газар Европын Холбооны визтэй ОХУ-ын иргэдийг Латви улсын хилээр нэвтрэхийг хориглохоор шийдвэрлэлээ” гэсэн байна.

Одоогийн байдлаар Балтийн гурван улс болоод Польш улс Шенгений визтэй, визний хугацаа нь хүчинтэй байгаа оросуудыг хилээрээ нэвтрүүлэхээс татгалзаад байгаа юм. Улмаар дээрх асуудлын хүрээнд Европын Холбоо хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд шийдвэртэй холбоотой журмыг Европын Холбооны ээлжит бус уулзалтаас хойш 10 хоногийн дотор баталж, олонд танилцуулах гэнэ.

Европын Комиссын зүгээс энэ долоо хоногийн мягмар гарагт хуралдаж ОХУ-ын иргэдэд Шенгений виз олгох хөнгөвчилсөн журмыг цуцлахаар шийдвэрлэсэн бөгөөд тэдний зүгээс шийдвэр Европын Холбооны зөвлөлөөр батлагдаж, ирэх 12-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ гэж итгэж байгаа юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47