Европ тив өвөлд бэлтгэн хий нөөцлөх хөвөгч терминалууд түрээслэн авч байна
2022, 9 сарын 9. 23:160

Европын олон улс өвлийн хийн хэрэглээгээ нөөцлөхөд хөвөгч терминал хамгийн тохиромжтой гэж үзэж байна. Тухайлбал, өчигдөр Нидерландын боомтын ойролцоо шингэрүүлсэн байгалийн хий хадгалах зориулалттай хоёр хөвөгч терминалыг таван жилийн хугацаатай байршууллаа.

Хийн хөвөгч терминалд шингэрүүлсэн хий хадгалах нөөцлүүрүүд болон шингэрүүлсэн хийг энгийн хий болгох хувиргах бүрэн систем бий. Европ тив цаашид хэд хэдэн ийм терминал авахаар зэхэж буйн дотор Golar Igloo ба Eemshaven хэмээх эдгээр хоёр терминал багтана. Нидерландын хойд хэсгийн Иймшэйвен боомтын дэргэд зэрэгцэн байрласан тус хоёр терминал Пүрэв гарагт АНУ-аас анхны нийлүүлэлтээ хүлээн авснаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.

Эрчим хүчний үнийн өсөлтөөс болж эдийн засгийн хямрал нүүрлээд буй Европ дахь засгийн газрууд хий нөөцлөхдөө хөвөгч терминал ашиглахыг илүүд үзэж байна. Учир нь хөвөгч терминал түрээсээр авах нь хуурай газарт хийн танк байгуулахаас илт бага хугацаа шаардах юм. Тиймээс өдгөө хөвөгч терминалын эрэлт нэмэгджээ. Тухайлбал, хийн хэрэглээнийхээ тал хувийг Оросоос авч байсан Германы засгийн газар таван терминал, хувийн хэвшил нь хоёр терминал түрээслэн авч ашиглаж байна. Тэдний гурав нь энэ өвөл ашиглалтад орж амжина. Тэрчлэн Итали, Франц, Балтын тэнгисийн орнууд хий импортлох хөвөгч терминал ашиглахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28