Хиймэл оюун ухааны зурсан бүтээлээс сонирхуулъя
2022, 9 сарын 9. 23:560

Илон Маск тэргүүтэй нэрт хөрөнгө оруулагчид 2015 онд 1 тэрбум ам.долларыг OpenAI төсөлд оруулжээ. Харин 2019 онд Microsoft нэмж 1 тэрбум ам.долларын хандив өгсөн юм. OpenAI тэрхүү 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт болон долоон жилийн судалгаагаараа өнөөдөр юу бүтээсэн бэ?

OpenAI-ийн хөгжүүлсэн программыг энгийнээр тайлбарлавал хүний үг, яриаг компьютерын код болгон хөрвүүлдэг шинэ технологи юм. Тодруулбал, Open AI хэрэглэгчийн хэлсэн энгийн үг, өгүүлбэрийг ураг зураг, дүрслэл зураг, шүлэг, дуу, үлгэр болгон хувиргаж чадна. Эдгээрээс хамгийн их алдаршиж байгаа нь Dalle зургийн программ юм. Тухайлбал, нэгэн хэрэглэгч “Гоймон, бяслаг, улаан лооль, базилик ашиглан Италийн хотыг дүрслэн харуул” гэж хэлэхэд Dalle хиймэл оюун ухаан дараах зургийг бүтээжээ.

Одоогоор тус программ бета туршилтын шатандаа хөгжиж байгаа боловч энгийн хэрэглэгч онлайнаар туршиж үзэхийг хүссэн өргөдөл илгээж болно. Учир нь OpenAI долоо хоногт дунджаар 1,000 орчим хүнд программаа туршиж үзэх эрх өгдөг юм. OpenAI-ийн хиймэл оюун ухааны зурсан зарим бүтээлийг тайлбарын хамт сонирхуулъя.

Хүний хэлсэн дүрслэл: 1980-аад онд саран дээр хиймэл оюун ухааны шинэ судалгаан дээр ажиллаж буй теди баавгайнуудын зураг.

Dalle хиймэл оюун ухаан бүтээсэн нь:

 

"Зураач Рафаэлийн зураг дээрх Мадонна, хүүхэд хоёр пицца идэж буй зураг"

 

"Морь унаж буй сансрын нисэгчийн зураг"

 

"Wifi ажиллахгүй байгаа дундад зууны үеийн зураг"

 

"Дуу бичлэгийн студид хит синглээ бичүүлж буй жинсэн хүрэмтэй хип хоп үхрийн зураг"

 

Эх сурвалж: Quartz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00