АНУ-ын Батлан ​​хамгаалах яам “F-35” сөнөөгч онгоц худалдан авахаа түр зогсоожээ
2022, 9 сарын 10. 0:090

Reuters, Bloomberg зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр Lockheed Martin компанийн үйлдвэрлэсэн “F-35” үл үзэгдэх сөнөөгч онгоцны зарим эд ангиудад Хятадаас гаралтай түүхий эдийг ашигласан нь тогтоогдсон ба улмаар АНУ-ын засгийн газар худалдан авалтаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон тухай мэдээлжээ.

Пентагоны “F-35” онгоцны хамтарсан төслийн (JPO) хэвлэлийн төлөөлөгч Рассел Гомейер хэлэхдээ, "8-р сард явуулсан шалгалтын явцад F-35 сөнөөгч онгоцны хөдөлгүүрийн турбомашины шахуургад ашигласан соронзыг үйлдвэрлэхдээ Батлан ​​хамгаалах яамны худалдан авах ажиллагааны журманд үл зөвшөөрөгдөх БНХАУ-д үйлдвэрлэсэн хайлшийг ашигласан нь тогтоогдсон” гэв.

"Эрх баригчдын зүгээс баталсан дүрэм журамд захирагдан “F-35” сөнөөгч онгоцны худалдан авалтыг түр зогсоож буй юм” гэж тэрээр хэлсэн байна.

Харин Lockheed Martin компанийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ "Уг асуудал нь Honeywell компанийн үйлдвэрлэдэг турбо машинд ашиглагддаг самари-кобальт хайлштай холбоотой" хэмээн онцолжээ.

“F-35” сөнөөгч онгоцны хөдөлгүүрийн турбо машин нь туслах тэжээлийн эх үүсвэр болон агаарын эргэлтийг холбосноор үндсэн хөдөлгүүрийг асаах, аваарийн хүчийг ашиглах зэрэгт шаардлагатай эрчим хүчээр хангах үүрэгтэй байдаг аж.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
10
0
4
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41