Netflix компани Британийн хааны гэр бүлийн тухай өгүүлдэг “The Crown” цувралын зураг авалтыг түр зогсоожээ
2022, 9 сарын 10. 16:500

Netflix компани цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хатан хаан II Елизабетын амьдралаас сэдэвлэн Их Британийн хааны гэр бүлийн тухай өгүүлдэг цуврал киноныхоо зураг авалтыг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.

Netflix компани орон нутгийн цагаар 9-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ, хүндэтгэл үзүүлэх үүднээс бид “The Crown” цуврал киноны зураг авалтыг мөн өдөр болон хатан хаантай албан ёсоор салах ёс гүйцэтгэх өдөр түр зогсоохоор болсныг Associated Press агентлаг мэдээлсэн байна.

Английн хаан сэнтийд 70 жил заларсан хатан хаан II Елизабет өнгөрөгч 8-ны өдөр Шотландын Балморал шилтгээнд гэр бүлийнхнийхээ дэргэд амьсгал хураасан хэмээн Букингемийн ордны зүгээс мэдэгдсэн одоогоор оршуулах ёслолын тов хараахан гараагүй байгаа юм.

Netflix компани ирэх 11-р сард "The Crown" цувралын 5 улирлыг дамжуулах бөгөөд 6-р улирлын зураг авалт одоогоор ид хийгдэж байгаа аж.

Тус цувралын 1, 2-р улиралд залуу гүнж Элизабет өсч том болж хатан хааны сэнтийд заларсан талаар гардаг бол 3, 4-р ангиудад хатан хааны идэр насны амьдралын талаар өгүүлдэг билээ.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41