Оросууд ухарч байна
2022, 9 сарын 11. 22:200

Украины арми шуурхай сөрөг довтолгоо хийсэн нь амжилт олж Оросын талд алдаад байсан 3,000 орчим километр квадрат газар нутгийг буцаан эзэллээ хэмээн Украин мэдэгдэв.

Бямба гаргийн байдлаар Украины цэргүүд Харьков муж дахь 30 орчим хот, суурин, тосгоныг буцаан авсан хэмээн мэдэгдсэн юм. Үүнийг Оросын тал батлаагүй. Гэвч Оросын мэдэлд байсан, тус муж дахь Изюм, Купянск хотуудыг буцаан эзэлсэн бололтой. Энэ тухайд Их Британийн батлан ​​хамгаалахын албаныхан мэдээлснээр тус хотуудын ойр орчимд тулаан үргэлжилсээр байгаа аж. Мөн Украины талын мэдэгдсэнээр “Изюм хотын эргэн тойрны жижиг сууринуудыг хяналтдаа авахаар тулалдаж байна” гэв. Купянск хот нь Оросын зүүн бүсийн ханган нийлүүлэлтийн гол зангилаа болж байв. Харин Изюм хотын хувьд дайны эхлэл үед Орос бүтэн нэг сар гаруй хугацаа зарцуулан байж эзлэн авсан онцлогтой юм.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас Изюм, Купянск хотуудаас цэргээ ухрааж буйгаа хүлээн зөвшөөрсөн. Гэвч салан тусгаарлагчдын эзэмшиж буй нутаг дэвсгэрт гол хүчээ "нэгтгэх" зорилготойгоор ухарсан гэж тайлбарлалаа. Оросууд мөн гурав дахь чухал хот болох Балаклиягаас цэргээ татан авснаа батлан ярьсан. Украины Балаклияд өнгөрсөн Баасан гаригт нэвтэрсэн билээ.

Украины сөрөг довтолгоо ийнхүү амжилттай үргэлжилж, Оросын тал ухарч байгаа нь Чечений удирдагч Рамзан Кадыров оросуудад эргэлзэхэд хүргэлээ. Тэрбээр өөрийн Telegram хуудаснаа “Оросын байдал энэ хэвээр үргэлжилбэл удирдагчаас нь шалтгаан тайлбарлахыг шаардахаас аргагүй болно” хэмээн нийтэлжээ. Гэвч Кадыров “Орос ялна. NATO-ийн зэвсгийг устгана” гэх зэргээр ярьсан хэвээр байгаа юм.

Сүүлийн хэд хоногт Украины дайралт хурдтай, хүчтэй байсан нь үнэн боловч Оросын тал Украины газар нутгийн тавны нэг хэсгийг эзэлсэн хэвээр байна. Улмаар дайн ойрын үед дуусна гэж үзэх боломжгүй юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41