АНУ-ын үхрийн махны хамгийн том импортлогчоор Өмнөд Солонгос дахин шалгарчээ
2022, 9 сарын 12. 0:390

Өмнөд Солонгос улс энэ жил ч түрүү жилийн адилаар АНУ-ын үхрийн махны хамгийн том импортлогч болжээ.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам болон Мах экспортлогчдын холбооны (USMEF) орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр, Өмнөд Солонгос улс энэ оны эхнээс өнгөрөгч 7-р сар хүртэл АНУ-аас 167,874 тонн буюу 1.693 тэрбум ам.доллароор хэмжигдэх үхрийн мах импортлосон нь хэмжээ болон мөнгөн дүнгээр аль аль нь дэлхийд тэргүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад (162,086 тонн, 1,266 тэрбум ам.доллар) импортын хэмжээ 4 хувиар өссөн бол мөнгөн дүн 33 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Импортолсон хэмжээнээс илүүтэйгээр мөнгөн дүн асар их өссөн явдал нь цар тахлын дэгдэлт удаан үргэлжилсэнтэй холбоотойгоор үхрийн махны үнэ их хэмжээгээр өссөнтэй холбоотой гэж дүгнэсэн байна. Өмнөд Солонгосын араас энэ онд АНУ-аас үхрийн мах хамгийн их хэмжээгээр импортолсон орнуудаар Япон (152,658 тонн), Хятад, Хонконг (139,409 тонн), Канад (55,918 тонн), Мексик (48,530 тонн) зэрэг орнууд удаалжээ.

Харин мөнгөн дүнгээр тооцвол тус улсын араас, Хятад, Хонконг (1.394 тэрбум ам.доллар), Япон (1.145 тэрбум ам.доллар), Тайвань (49513 сая ам.доллар), Канад (48396 сая ам.доллар) гэх мэтчилэн эрэмблэгдсэн ба Хятад болон Хонгконг Японыг ардаа орхисон байна. Тодруулбал, Хятад болон Хонконгийн АНУ-аас импортолсон үхрийн мах өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэмжээ нь 18 хувиар, үнийн дүн 39 хувиар тус тус өссөн байх юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03