Дональд Трампын сошиал медиа бизнесийн ирээдүй тодорхойгүй байна
2022, 9 сарын 12. 2:590

Түүний Trump Media & Technology Group буюу сошиал медиа компани нь Digital World Acquisition Corporation хэмээх худалдан авалтаар мэргэшсэн тусгай компанитай нэгтгэх ажиллагаа Пүрэв гарагт эцэслэх учиртай байлаа.

Гэвч Трампын гэрт хийсэн нэгжлэг, Холбооны мөрдөн байцаах ажиллагаа, үнэт цаасны зохицуулагч байгууллагуудын хяналт, шалгалтын улмаас дээрх хоёр компанийн нэгтгэл хойшлоод байна. Тэрчлэн, Truth Social платформыг Google Play хориглосон юм.

Ерөнхийдөө, Digital World компани Трампын бизнестэй нэгдэх эсэхээ дахин бодож үзэхийг хүссэн бололтой. Учир нь товлосон Пүрэв гараг болоход Digital World компани нэгтгэлийн эцсийн хугацааг нэг жилээр хойшлуулах талаар хувьцаа эзэмшигчдийн санал сонсохоор шийдэв. Улмаар хойшлуулах тухайд шаардлагатай дэмжлэгийг авч чадаагүйнхээ дараа гэнэтийн завсарлага авсан юм. Харин завсарлага өндөрлөх үед нэгтгэлийг гурван сар хойшлуулахын тулд 3 сая ам.доллар төлөхөөр шийдсэн байв. Ийнхүү Трампын Truth Social мухардалд орж үлдлээ. Маргааш нь буюу Баасан гарагт Трамп уг асуудалд Америкийн Үнэт цаас, биржийн хороог буруутгасан юм.

Эх сурвалж: New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04