Өнгөрөгч сард БНХАУ-д инфляцын түвшин буурсан ч гахайн махны үнэ дахин өсжээ
2022, 9 сарын 12. 12:400

БНХАУ нөөцөлсөн гахайн махны нөөцөөсөө гаргаж зах зээлд нийлүүлсэн хэдий ч өнгөрөгч сад тус улсад гахайн махны үнэ дахин өсжээ.

Баасан гараг БНХАУ-ын Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр наймдугаар сард Хятад улс дахь хэрэглэгчийн үнийн индекс 2.5 хувьд хүрч, долоодугаар сарын үзүүлэлтээс 0.2 хувиар буурсан ч тус улсад худалдаалагдах гахайн махны үнэ 2021 оны мөн үетэй харьцуулахад даруй 22.5 хувиар өссөн байна. Улмаар гахайн мах Хятадын инфляцын өсөлтийн хүрээнд үнэ нь хамгийн их өссөн хүнсний бүтээгдэхүүн болжээ.

Зах зээл дээрх гахайн махны эрэлтийг хангахаар Хятад улсын засгийн газраас нөөцийн махаа худалдаанд гаргасан ч гахайн мах худалдаач хэлж байгаагаар хэрэглэгчид шинэ мах авч хэрэглэхийг илүүд үзэж байгаа гэнэ. Тиймээс нөөцийн махыг худалдаанд гаргах нь нэг их нэмэр болохгүй гэжээ.

БНХАУ-ын хувьд гахайн мах өнгөрөгч тавдугаар сараас хойш тасралтгүй өсөж байгаа юм. Тийнхүү холбогдох албаныхнаас гахай үржүүлэгч нарыг нядалгааны ажлаа хурдлуулахыг уриалж, гахайг нядлахгүй нөөцлөх, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байхыг анхааруулжээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02