Zangia.mn нь "ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО" нээлттэй өдөрлөгт оролцлоо
2022, 9 сарын 12. 13:030

Тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, 17 зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн, боловсролын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр зэрэг нийт 120 байгууллага ТХЗ-д чиглэсэн үйл ажиллагаа, ололт амжилт, үр дүнг танилцуулсан юм.

Zangia.mn нь 600,000 гаруй гишүүн, 10,000 гаруй харилцагч байгууллагатай бөгөөд “Хөдөлмөрийн яармаг 2022” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод Zangia.mn-нд хэрхэн бүртгүүлэх, ажлын байранд CV-ээ илгээх, ажлын санал хүлээж авах заавар зөвлөгөө өгсөн ба Zangia Academy-ийн хувь хүний хөгжил, ажлын байрны чадвар болон гадаад хэлний сургалтыг үнэгүй суралцах боломж, хүссэн аудио ном, хичээлээ үнэгүй сонсох боломжтой Zangia Audio төслийн талаар танилцуулсан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53