АНУ Шри Ланка улсад 40 сая ам.долларын хөдөө аж ахуйн тусламж үзүүлэх болжээ
2022, 9 сарын 12. 13:080

Бямба гарагт АНУ эдийн засгийн хямралд ороод буй Шри Ланка улсад 40 сая ам.долларын хөдөө аж ахуйн тусламж үзүүлэх болсноо зарлажээ.

АНУ-ын Олон улсын Хөгжлийн Агентлагийн администратор Саманта Пауэр Шри Ланка улсад айлчлахдаа тусламжийн тухай зарласан бөгөөд тэдний зүгээс 40 сая ам.долларын тусламжаас гадна бага орлоготой тариаланч нарт зориулан 6 сая ам.долларын тусламж олгох болжээ.

Шри Ланка улсын хувьд өрийн дефолт зарласнаар эдийн засгийн хямрал нь улам гүнзгийрч, хүнс, шатахуун, эм зэрэг нэн шаардлагатай бүтээгдэхүүний хомсдолд ороод байгаа юм.

Хатагтай Пауэрын хэлснээр Дэлхийн Хүнсний хөтөлбөрөөс мэдээлж байгаагаар өдгөө Шри Ланка улсын нийт хүн амын 30 орчим хувь буюу нийт 6 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа гэнэ.

Ташрамд дурдахад Шри Ланка улс өдгөө нийт 51 тэрбум ам.долларын гадаад өртэй байгаа бөгөөд үүний 28 тэрбум ам.долларын өрийг 2027 он гэхэд төлж барагдуулсан байх ёстой ажээ.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01