Япон улс эдийн засгаа дэмжих зорилгоор өдөрт хүлээн авах гадаад жуулчдын тоон хязгаарлалтаа цуцалж магадгүй
2022, 9 сарын 12. 17:340

Даваа гарагт Японы нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар тус улс эдийн засгаа дэмжих зорилгоор өдөрт хүлээн авах гадаад жуулчдын тоон хязгаарлалтаа цуцалж магадгүй гэжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Сэйжи Кихарагийн хэлснээр ам.доллартой харьцах ханш нь суларч буй иений ханшийг эргүүлэн чангатгах хамгийн үр дүнтэй арга бол дотоод дахь аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт иений ам.доллартой харьцах ханш сүүлийн 24 жилийн хугацаан дахь хамгийн сул үнэлгээнд хүрснээр тус улсын засгийн газрын зүгээс иений ханшийг чангатгах арга замуудыг эрэлхийлэх болсон юм.

Япон улсын хувьд өнгөрөгч хоёр жилийн хугацаанд коронавирусийн цар тахлаас үүдэн гадаадын жуулчдыг хилээр нэвтрүүлэхдээ ихээхэн чанга журам баримталсан билээ. Үүгээр ч зогсохгүй 2020 оны Токиогийн Олимпын үеэр тэд жуулчин хүлээж аваагүй юм. Тийнхүү өнгөрөгч сард тэд өдөрт хүлээн авах жуулчдын тоогоо нэмж, жуулчдыг заавал аяллын хөтөчтэй явахыг шаардаад байснаа больсон билээ. Тэгвэл удалгүй тэд өдөрт хүлээн авах жуулчдын тоондоо хязгаар тогтоохоо больж магадгүй ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15