Google нууц компанидаа өндөр хурдны харилцаа холбооны шинэ төсөл хэрэгжүүлж байжээ
2022, 9 сарын 12. 22:490

Google-ийн инженерүүд газрын гадаргаас сансар огторгуйг хамарсан уудам оройн зайд ажиллах, өндөр хурдны харилцаа холбооны сүлжээ нууцаар хөгжүүлж байжээ.

Minkowski хэмээх нэрээр сэмхэн хөгжүүлж байсан тус төслөө Google өнөөдөр буюу Даваа гарагт компанийн нууцын зэргээс гарган олон нийтэд дэлгэсэн юм. Тэгэхдээ төслийн өмнөх нэрийг өөрчлөн Aalyria хэмээн компанийнх нь нэрээр танилцууллаа.

Google уг гарааны компани Aalyria-гаа яг хэзээ үүсгэн байгуулсан, хэдэн ажилтантай зэрэг тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Гэвч “Aalyria компани газар дэлхий, тэнгис далай, агаар мандал, сансар огторгуйн уудам орон зайг бүхэлд нь хамарсан харилцаа холбооны хэт өндөр хурдтай, хэт өндөр хамгаалалттай, дээд зэргийн нарийн цогц сүлжээ" удирдан зохицуулна хэмээн зорилгоо танилцуулсан юм.

Тус зорилгодоо хүрэхийн тулд харилцаа холбооны лазер технологи ашиглах ажээ. Aalyria “Өнөөдрийн байдлаар дэлхийд нээн илрүүлсэн бүх зүйлээс илүү хурдан бас илүү өргөн хүрээг хамарч чадна” хэмээн тодорхойллоо. Тэрчлэн, Aalyria АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны салбар Инновацын төвтэй 8.7 сая ам.долларын арилжааны гэрээ байгуулжээ. Гэвч Google тус компани бүхэлд нь эзэмшихгүй. Тодорхой хувийг арилжих юм. Google сүүлийн 10 жилд бүртгүүлсэн хэд хэдэн оюуны өмчөө энэхүү шинэ компани дуугаа шилжүүлсэн гэж мэдэгдлээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02