Ши Жиньпин 32 сарын дараа анх удаа гадны орнуудад айлчлал хийхээр болжээ
2022, 9 сарын 12. 23:410

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 14-16-ны өдрүүдэд Казахстан болон Узбекистан улсуудад айлчлал хийх ба энэ нь түүний цар тахлын хямралаас хойших гадны орнуудад хийж буй анхны айлчлал болох юм.

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин хэлэхдээ, Ши дарга энэ сарын 15-16-ны өдрүүдэд Узбекистаны Самаркандад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох бөгөөд Казахстан болон Узбекистанд төрийн айлчлал хийнэ хэмээн мэдэгджээ.

Тэрээр эхлээд 14-нд Казахстанд айлчлах бол дараа нь Узбекистанд очих гэнэ.

ОХУ-аас Хятадад суугаа Элчин сайд хэлэхдээ, Ши Жиньпин дарга энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр болсон талаар мэдэгдсэн билээ.

Ши Жиньпин 2020 оны 1-р сард буюу цар тахал ид дэгдэж эхлэхээс өмнө Мьянмарт айлчилснаас хойш 32 сарын турш гадны орнуудад айлчлал хийгээгүй юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04