Хэрэглээний үнэ өссөнөөр Их Британийн эдийн засгийн өсөлт удааширч, хямрал нүүрлэж байна
2022, 9 сарын 13. 9:260

Британийн эдийн засгийн өсөлт долоодугаар сард таамаглалаас доогуур үзүүлэлттэй байлаа. Улмаар эдийн засгийн хямрал хэдийн эхэлсэн байж болохыг сануулав.

Британид цахилгааны үнэ өссөн нь эрчим хүчний салбарт, барилгын материалын ханш нэмэгдсэн нь бүтээн байгуулалтын салбарыг уналтад ороход хүргэв. Инфляцын түвшин 40 жилийн дээд цэгт тулж 10 хувиас давсан хэвээр байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн долоодугаар сар хүртэлх нэг сарын хугацаанд 0.4 хувь тэлнэ гэж таамаглаж байсан боловч хоёр дахин бага буюу 0.2 хувиар нэмэгдлээ. Харин долоодугаар сар хүртэлх гурван сараар тооцож үзвэл Британийн ДНБ өсөлтгүй гарсан хэмээн өчигдөр буюу Даваа гарагт албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Эдийн засгийн эдгээр үзүүлэлтийг харахад есдүгээр сарын эдийн засгийн төлөв агшсан байдалтай харагдаж улмаар Их Британийн эдийн засаг техникийн хямралд орсон талаар албан ёсоор зарлахад хүрч болзошгүй тухай дэлхийд тэргүүлэгч санхүүгийн байгууллага PwC-ийн эдийн засагт Жейк Финни хэллээ.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04